Улсын арслан Р.Пүрэвдагвын талаарх сонирхолтой баримтууд

: 76 өдрийн өмнө / 2019-02-06 11:47:21

XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн шинийн нэгэнд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэлээ.

Сар шинийн баярт зориулсан битүүний барилдаанд улсын арслан цолтой хоёр бөх үзүүр, түрүүнд үлдсэн анхны тохиолдол болжээ.

Архангай аймгийн харьяат, улсын арслан Р.Пүрэвдагвын талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

-Архангай аймгийн Булган сумын харьят Ренчинбямбын Пүрэвдагва 1985 оны 11 сард мэндэлжээ. Даншиг наадам болон Ардын төрийн цорын ганц арслан Р.Пүрэвдагва бол хоёр талаасаа бөхийн удамтай ажээ.

-Түүний аавын талд улсын гарьд Д.Рагчаа, улсын харцага М.Батжаргал нарын бөхчүүд байдаг бол ээжийн талаас нь аймгийн заан н.Шагдар гэж хүн бий.

-Р.Пүрэвдагвад бөхийн спортын зааж өгсөн анхны багш нь Архангай аймгийн Ч.Буян гэж хүн байдаг. Харин одоо  “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 150 дугаар анги, “Алтан дорнод Монгол”, “Хера холдинг” компанийн хамт олон, “Бөх билэгт” дэвжээний манлай бөх, дархан аварга Г.Өсөхбаяр, багш, үнэн хүчит гарьд Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг болон нутгийн бөхчүүд, мөн хүчний бэлтгэлийн багшаар Л.Болдбаатар ажилладаг байна.

-Тэрээр 2008 онд Архангай аймгийнхаа баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртэж байсан.

-Зуу гаруй жилийн өмнөх наадмыг сэргээснээр XXI зуунд даншгийн дархан аварга төрсөн нь Р.Пүрэвдагва байлаа. Мөн  1922 онд отгон Даншиг наадам зохиогдоход Архангай аймгийн харьяат Г.Вандан аварга түрүүлж байсан юм. Ийнхүү 93 жилийн дараа Архангай аймгаас Даншгийн арслан цолыг Р.Пүрэвдагва хүртэж байжээ.Улсын арслан Р.Пүрэвдагва Үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхийн спортоор хичээллэдэг бөгөөд ОУХМ цолтой.

Эх сурвалж:www.polit.mn
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
73 өдрийн өмнө / 202.126.89.243

Muruudtsiin hamt beltgel hiigeed ene 4 garad irehuu bas l zorgooroi ain estoi shana biz

иргэн
73 өдрийн өмнө / 202.9.44.108

Р.Пүрэвдагва арслан эр хүн байж хэрүүлч нь дэндсэн хаа сайгүй хэрүүл хийж явдаг чавганц зантай. Хүмүүс их дургүй. Эр хүн шиг, арслан шиг байж сураарай.

иргэн
74 өдрийн өмнө / 64.119.27.153

Ээжийн тал Аймгийн заан Шагдар биш ШАТАР гэж хүн байдаг юм

ABCD-korea-gaas
75 өдрийн өмнө / 101.235.52.61

Basl hovorhon tohioh huvi zaya shuudee ! Say barildaaniign harj baihad yah argaguil Danshigiin darhan avarga shig hiigui saihan barildaj bnlee . Duu min hicheej bgaad ulsiin naadamdaa turuulj danshigiin avarga tsoloo ulsiin avarga tsoltoi iherluuleerei gej husie !

бөх сонирхогч
75 өдрийн өмнө / 66.181.189.162

Хангай харцага Бат-Өлзий харцага хоёр Архангайн бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл наадам болтол хийвэл найдвартай үзүүр түрүүнд гарч ирнэ. Хоёр дэвжээний хамтарсан бэлтгэл хийх тал дээр Өсөхбаяр аварга Батзориг заан , Мягмарсүрэн заан нар ярилцаж тохироод бэлтгэл хийвэл Шөвгийн дөрөвт Санжаадамба Пүрэвдагва хоёрын нэгтэй Хангай Бат-Өлзий хоёрын нэг нь гарч ирэх дүр зураг харагдаж байна. Тус тусдаа бэлтгэл хийхэд шөвгийн дөрөвт ч гарч ирэхэд хэцүү дээ хэцүү