Жанжин Д.Сүхбаатарын гэргий Н.Янжмаагийн 126 насны ой тохиож байна

: 13 өдрийн өмнө / 2019-02-06 12:02:51

Өнөөдөр Монголын эмэгтэйчүүдийн холбооны 2 дахь дарга Н.Янжмаа гуайн 126 насны ой тохиож байна

Одоогоос 100 гаруй жилийн өмнө буюу 1893 оны энэ өдөр Монголын эмэгтэйчүүдийн холбооны 2 дахь дарга, тэр үеийн “Эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч” асан Нэмэндэйн Янжмаа гуай мэндэлжээ. Өнөөдөр түүний 126 насны ой тохиож байгаа бөгөөд Монголын эмэгтэйчүүд төдийгүй Монгол улсын түүхэнд түүний гүйцэтгэсэн үүрэг, алдар гавьяаг мартах учиргүй юм.

Тэрээр хувь заяаны нэгэн учралаар Монгол улсын Ардын хувьсгалын их удирдагч, жанжин Д.Сүхбаатартай дэр нэгтгэн залуу насандаа бэлбэсэрч, амьдралын хатуу бэрхшээл үзсэн боловч ухамсарт амьдралаа төр засаг, түмэн олны үйлст зориулсан манлайлагч эмэгтэй билээ.
Н.Янжмаа агсан Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг 15 гаруй жил удирдахдаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хөгжлийн төлөө сэтгэл зүтгэл гарган хөдөлмөрлөснийг түүх харуулдаг.

Эмэгтэйчүүдийн байгууллагад санаачилж хэрэгжүүлсэн ажлуудаас нь дурдвал:

-1925 оны МАХН-ын Төв хорооны гуравдугаар сарын бүгд хурлаас “Бүсгүйчүүдийг эрчүүдийн нэгэн адил улс төрийн, олны хэрэг, намын явдалд оролцуулах...”-ыг тогтоосон

-1925 оны тавдугаар сарын 15-нд Намын төв хороонд “Бүсгүйчүүдийн хэлтэс”-ээс Улаанбаатар хотын зургаан газарт Эмэгтэйчүүдийн хэлтэс байгуулах тухай хүсэлт гаргаж, өргөн цар хүрээтэйгээр ажиллаж эхэлсэн

-1925 онд эвлэлийн гишүүн 72 эмэгтэйг намын түр сургуульд суралцуулж, 1927 оноос тус сургуулийг төгссөн эмэгтэйчүүдийг орон нутагт ажиллуулах шийдвэр гаргасан

-1930 онд Нийслэл хүрээнд анхны хүүхдийн цэцэрлэг байгуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлсэн

-1931 оноос Монгол улсад Эмэгтэйчүүдийн түр сургуулийг байгуулсан

-1940 оны МАХН-ын мөрийн хөтөлбөрт “Эмэгтэйчүүдийн тэгш эрх, соёл боловсрол, улс төрийн мэдлэгийг дээшлүүлэх ажлыг тэдний дунд зохион байгуулж, эмэгтэйчүүдийг элдвээр хүчирхэн дарлах, боолчлох зэрэг эмэгтэйчүүдийн иргэний эрхийг элдвээр доромжлох явдлуудтай эрс тэмцэл явуулах”-аар заасан

-Олон хүүхэдтэй эхчүүдэд мөнгөн тэтгэлэг олгох, эх нялхсын газар, хүүхэд асрах тасаг, хүүхдийн зуны амралтанд зориулан зуслан байгуулах зэрэг ажлыг хариуцан ажиллаж байсан

-Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын анхын дарга Д.Пагмадуламын санаачилсан цэргийн хувцасны гар үйлдвэрийн ажлыг үргэлжлүүлэн, Орос цэргийн дарга нарын гэргий нартай нөхөрлөн, өөрөө оёдол сурч, бусдад үлгэрлэснээр одоогийн Цэргийн оёдлын “Бөртэ” үйлдвэрийн суурийг тавьжээ. Түүний дурсгалыг хүндэтгэн тус үйлдвэрийг хожмоо одоогийн Цэргийн оёдлын “Бөртэ” үйлдвэрийн суурийг тавьжээ.

Түүний дурсгалыг хүндэтгэн тус үйлдвэрийг хожмоо Н.Янжмаагийн нэрэмжит болгон хүндэтгэл үзүүлсэн аж.
Н.Янжмаа гуай 1961 онд Монголын эмэгтэйчүүдийн төв зөвлөлийн даргаар ажиллаж байсан агаад 1962 оны нэгдүгээр сард насан эцэслэжээ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
8 өдрийн өмнө / 183.81.171.2

Түүхээ мэдэхгүй бол дуугүй байсан чинь дээр бид нар Чингис хааныг сайн мэдэхгүй байж болноо, Харин Сүхбаатар жанжныг мэдэх хүмүүс захаасаа авахуулааад байгаа байх цуг амьдарч байсан хүмүүс нь ярьдаг байсан

монгол
10 өдрийн өмнө / 66.181.160.117

БИД НАР ЮУ ХИЙСЭН ЮУМ БЭ . гАДААД ПАСС , ӨМЧ ИДСЭН . ЭХ ОРНОО ДАЙСАНД ЭЗЛҮҮРСЭН . ЭМ ОХИДУУД ₮ . ТӨР Е?%,_.:₮""--№ БҮГДИЙГ ДАРЖ ҮЗЭВ . ҮҮНЭЭС ИЛҮҮ МУУ ҮГ АЛГА

монгол
10 өдрийн өмнө / 66.181.160.117

за одоо хэлэх үг алга болж дээ дөнгөж 100 жилийн өмнөөс түүхээ мартаж дээээуууу Энэ бол хятадииийн болдллааагоо

Зочин
11 өдрийн өмнө / 122.201.31.101

Жанжин Сүхбаатарын гавьяа зүтгэлийг үгүйсгэгчид бол манай улс тусгаар тогтнолоо байлдан олж авсанд хорсогчид бизээ. Жанжны намтар туйлын тодорхой шүү дээ

Монгол
12 өдрийн өмнө / 172.56.13.250

Мөрийтэй тоглоомчны буянаар ингээд шалчигнаад олон юм яриад явж байгаагаа мэдээсэй. Хүндлэх гэдэг үгийг ор тас мартсан хүн доромжилж сурсан хүмүүс болж дээ

Зочин
12 өдрийн өмнө / 176.179.161.160

Halh hun bol bish orosoos orj irsen neree ugsaagaa solison hun bsn yum bishu

Зочин
12 өдрийн өмнө / 91.65.30.101

Yamar bolovsroltoi hvn baisiim bol?!

зочин
12 өдрийн өмнө / 64.119.18.21

чи харин мөрийтэй тоглоомчин байх даа тухайн үед байсан хүнийг чи мөрийтэй тоглоомчин гэж яаж мэдэж байгаа юм бэ

Зочин
12 өдрийн өмнө / 66.249.82.82

Одоо боливол яасын бэ та минь ээ? Нэг мөрийтэй тоглоомчны эхнэр шүү дээ. Үзэл суртлын самбар болсоор дууссан. Төсвийн мөнгийг бид арай л гамгүй зарцуулаад байна даа. 100 жилийн дараа бид ердийн ждүчин Содбаатарын эхнэрийн ойг тэмдэглэж суух нь ээ дээ, энэ маягаараа?

Zochin
12 өдрийн өмнө / 66.249.82.80

Гайхалтай эмэгтэй байжээ

Bold
12 өдрийн өмнө / 202.126.89.41

Aguu hundet hun baisandaa