Д.Чойжамц: Учир шалтгааныг нь зөв олоогүй цагт хүнд айдас байна

: 192 өдрийн өмнө / 2019-02-06 12:23:02

Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцтай ярилцсанаа хүргэе.

-Таныг лам болоогүй бол бөх болох байсан гэдэг юм билээ. Хэр барилддаг хүүхэд байв?

-Монгол эрчүүд хүүхэд ахуй цагтаа барилдаж хүн болдог ард түмэн байлаа шүү дээ. Одоо хотжоод ямархуу болж байгааг сайн мэдэхгүй юм. Миний үеэс дээш барилдаагүй хүүхэд бараг байхгүй дээ. Арван жилийн сургуульд байхад хүнд жингийн хүүхэд ховор байдаг.

Нэг ангид ганц хоёроос хэтэрдэггүй, одоогийнх шиг тарган цатгалан хүүхэд бараг байдаггүй байсан. Тэмцээн уралдаан болоход намайг хүнд жинд оруулчихдаг. Тухайн үед ангидаа нилээд том биетай хүүхэд байсан. 70 гаруй килограмм жинтэй. Уг нь би бусад монгол хүүхдийн адил барилдах дуртай  хүү байлаа. Харамсалтай олон нийтийн өмнө гараад барилдахад жаахан төвөгтэй байдаг байсан л даа.  Барилдаанд гарахаараа ичдэг  байлаа. Тэгээд бөх бололгүй лам болсон.

-Танд гайгүй тоочихдог, дэмждэг бөх бий юу?

-Байлгүй яахав.  Б.Бат-Эрдэнэ аваргыг хүндэлж явдаг. Яриа хөөрөө сайтай, ёс төртэй, буян нүглийг ялгаж чаддаг жудагтай шударга хүн шиг санагддаг.  Ер нь  монгол эр хүний цог хийморь, шинж чанарыг бөх хүнээс хардаг болов уу гэж боддог.

-Өөрөө эхээс хэдүүлээ вэ. Одоо хэнтэйгээ хамт байна?

-Ижийтэйгээ хамт байдаг даа. Эхээс хоёулаа.

-Ээж тань нас сүүдэр хэд  хүрч байгаа вэ?

-Ная гарч яваадаа ээж маань.

-Таны нэрийг хэн  өгсөн бэ. Ямар утгатай юм бол?

-Дээр үеэс монголчуудын нэрийг лам хуврагууд өгдөг байсан. Нутаг бүрт  сайн лам нар байдаг байсан. Миний нэрийг нутгийн сайн лам өгсөн гэнэ лээ. “Номын далай” гэсэн утгатай.

– Та Далай ламын шавь гэсэн шүү дээ. Хэдэн онд шавилж байсан бэ?

-Энэ тухайд онцгой, гойд зүйл байхгүй л дээ. Далай багшаасаа номлол, айлдвар олон авч байсан.

-Таны үеийнхэн гадагшаа сургууль соёлд явахад хэцүү байсан гэж ярьдаг. Та Энэтхэг рүү сургуульд явж байсан тэр үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Энэтхэгийн Дарамсала гэж Делигээс хойш таван зуун километрийн зайд Ууланд байрладаг шашны сургууль бий. 1983 онд суралцахаар очиж байлаа.

Түвдүүдийн сургууль байсан болохоор заавал түвд хэл сурах шаардлагатай байсан. Тэнд байсан хүмүүс асуудаг байсан л даа. Та нар яаж хоёр гурван сарын хугацаанд яриад сурчихав.

Энд хоёр гурван жил болчихоод сайн ярьж чаддаггүй   хүн олон байна гэж. Яагаад гэхээр бидний хувьд өмнө зургаан жил Шашны сургуульд түвд хэл үзсэн байсан. Гэхдээ бичгийн хэл. Тиймээс сурахад дөхөмтэй байсан. Бурханы ном үзээгүй орчин үеийн Түвд хүнээс хамаагүй илүү байдаг.

-Сүүлийн үед манай оронд шашны сургууль олон болж байна. Таны хувьд Энэтхэг,  Түвдийн  сургуультай харьцуулахад ямар төвшинд байна гэж боддог вэ?

-Манай шашны сургуулиуд орчин үеийн сургалт зохион байгуулж байгаа. Уламжлалт сургалтыг  орчин үеийн хялбарчилсан сургалт болгож явуулж байна. Уламжлалт сургалт гэдэг бол бидний үед бүх зүйлийг л зааж сургадаг байлаа. О

доо хялбарчилсан сургалт нь чухал суралцвал зохих зүйлүүдийг зааж байгаа. Энэ нь монголд зохисон сургалт юм болов уу  гэж бодож байна. Харьцуулбал сургалтын чанар боломжийн гайгүй байгаа шүү.

-Та дэлхийн хичнээн орноор явж байсан бэ?

-Гандан хийдийнхээ буянд олон газраар очлоо. Ер нь Азийн ихэнх оронд очиж байсан.

-Та манай уншигчидтай багынхаа хөгжилтэй дурсамжаас хуваалцана уу?

-Би багадаа алиа хошин зантай хүүхэд байлаа. Самбарынхаа урд гараад зогсоход бүгд чимээгүй болно. Дараа нь намайг юм ярьж эхлэхээр инээж баясцгаадаг байсан. Сургуулийн дурсамж гэвэл олон байна. Ангиараа хамтарч концерт тоглоно, дуулна, би бас хөгжим тоглодог байсан.

-Та аль сургууль төгссөн бэ?

-
Наймдугаар ангиа нийслэлийн 22 дугаар сургуульд байсан. Ес, аравдугаар ангиа 28-р сургуульд төгссөн. Манай  сургууль Улаанбаатар хотын тэргүүний сургууль байлаа шүү дээ.

-Та амар амгалан, дөлгөөн хүн шиг харагддаг. Танд айдас байдаг уу?

-Айж цочих юм байлгүй яахав хүн юм чинь. Төгс гэгээрэлд хүрээгүй л бол хүн бүрт айдас байна. Учир шалтгааныг нь зөв олоогүй цагт хүнд айдас байна.

-Одоогийн залууст нийгмийн зарим хэсэг шүүмжлэлтэй хандаж байна. Та энэ тал дээр ямар байр суурьтай явдаг вэ. Таны бодлоор сайхан эмэгтэй хүн, сайхан эр хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Ямар ч айл эмэгтэй хүнээрээ л үнэлэгддэг. Ороход сайхан айл байвал гэрийн эзэгтэйг нь хүндэлнэ. Гэр орон нь замбараагүй, үр хүүхэд, нөхрөө цэвэр сайхан явуулж чадахгүй байгаа бол хүмүүс хүндлэхгүй хоол унд, архи дарс нэхдэг ч юм уу, ямар нэг байдлаар асуудал гарч байгаа харагддаг.

Эр хүн ноён нуруутай ухаалаг байх хэрэгтэй. Эмэгтэй хүн ч ялгаагүй тийм байх хэрэгтэй. Би зарим зүйлийг гайхдаг юм. Гэр доторх хувийн асуудлаа цэгцэлж чадахгүй байж нэг л их улс төр ярьсан хүмүүс. Гэр бүлийн амьдралаа өөд нь татаж олигтой авч явбал улс орон дагаад хөгжинө. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг дээ.

-Уншигчдад хандаж та ерөөл хэлэх үү?

-Бүгдээрээ эвтэй байж, нэг нэгнээ хүндлэн аливаа муу зүйлгүй сайхан амьдраарай гэж ерөөе.

Т.Хэрлэн
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Ёстой хогийн гар
189 өдрийн өмнө / 64.119.17.243

Эр хүн шиг биш гар даа хоёр нүүртэй үнэн

Зочин
189 өдрийн өмнө / 64.119.17.243

ЧОЙЖАМЦ ПИЗДА ХОЁР НҮҮРТЭЙ ХЭН ТОМ БНА ТЭРНИЙГ ДАГАЖ ДАЛДАГНАЖ ЯВДАГ Л АШИГИЙГ ТӨЛӨӨ ЛАМ НЭРТЭЙ ЛАЛАР ТЭГЛЭЭ ГЭЭД ХАРААЛ ХИЙГЭЭД АЛЧИХААЧ АЛГА ШҮҮ ТӨГЦӨГ ӨВГӨН ОДОО БАТТУЛГА ХҮРЭЛСҮХИЙГ ДАГАЖ ДАЛЬЖИГНАЖ БНА МУУ САНААТАЙ ПИЗДА ШҮҮ!

иргэн
189 өдрийн өмнө / 202.179.25.181

Багш ээ энэ Төрийн өндөр Алба хашиж байгаа Сайд дарга нар УИХ-ын Дарга Гишүүд Худлаа ярьж Хулгай Луйвар хийгээд байх юм энэ тэгээд Ариун явдал мөн үү Бас тэгээд Ерөнхийлөгч Баттулга МАН-ынхантай Нийлээд байдаг болсоон

zochin
190 өдрийн өмнө / 103.26.195.113

bayarlalaa