Хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ?

: 191 өдрийн өмнө / 2019-02-07 11:29:38

Хүн төрөлхтний хэрэглээ хөгжиж интернэтийг хэрэглэх болсон ч мэдээ мэдээллээ бусдад алдах явдал тулгарсаар байдаг.  Харин бусдаас хувийн мэдээллээ энгийн аргаар хэрхэн хамгаалах талаар  “Eltiempo.com” цахим хуудаст бичсэн зөвлөгөөг хүргэж байна.

Нууц үгээ шинэчлэх

Өөр нууц үг хэрэглэх, нууц үгээ  давтамжтайгаар сольж байх. Энэ нь хэрэглэгчийг хамгийн их хэрэглэдэг интернэтийн зарим үйлчилгээг гадны халдлагаас хамгаалах зуршилтай болгоно.

Гуравдагч апплейкшний зөвшөөрлийг шалгаж байх

“Фэйсбүүк”, “Кэймбридж Аналитика” компанитай  холбоотой дуулиан олон хэрэглэгчийн  хувийн мэдээлэл гуравдагч зохимжгүй этгээд  халдсаныг илрүүлсэн. Тиймээс  өдөр тутмын хэрэглээ болсон фэйсбүүк, гүүгл, твиттер гэсэн гуравдагч апплейкшнтэй ямар  төрлийн мэдээллээ хуваалцаж байгаагаа  таньж байхыг зөвлөжээ.

Хэрэглэгч хувийн нууцлалын сонголтыг тохируулах

Кибер аюулгүй байдлын компанийн зүгээс олон нийтийг хамрах хүрээгээ багасгаснаар гэмт этгээдүүд таны хаягийг булааж авахаас зайлсхийж болно гэж мэдэгджээ. Гэхдээ тэд таны мэдээллийг ашигласнаар хуурамч хаяг үүсгэх боломжтой.

Төхөөрөмжөө шинэчлэх

Технологийн эзэн, утас үйлдвэрлэгч, апплейкшн хөгжүүлэгч хүртэл  кибер гэмт хэрэгтнүүд түүний төхөөрөмжинд  нэвтрэхээс сэргийлэхийн тулд байнга ажиллаж байдаг. Систем,  апплейкшнийг тогтмол шинэчлэх нь зөвхөн  шинэ боломжийг авчирдаггүй. Түүнээс гадна илэрсэн аюулгүй байдлын алдааг засдаг. Төхөөрөмжөө ойр ойрхон шинэчлэх нь нийтийн цахим сүлжээн дэх аюулаас  хамгаалах боломжийг танд өгнө гэсэн үг юм байна.

Хуурамч утга агуулгатай мэдээллийг битгий хуваалц

Сүлжээ, мэдээллээр  ерөнхийдөө вирус тараахын тулд  сэтгэл хөдөлгөх зүйлсийг ашигладаг. Иймэрхүү заль мэхээр кибер гэмт хэрэгтнүүд эзэнд нь анзаарагдалгүйгээр төхөөрөмжнөөс нь чухал мэдээлэл,  харилцаа холбоо болон ирээдүйн дайралтыг төлөвлөхийн тулд илүү их мэдээлэл олж авах аргыг хайж байдаг ажээ.

Аюултай файлыг түгээхээс зайлсхийх

Цахим ертөнцийн хэрэглэгчдийг хохироож байдаг өөр хортой программыг татуулахын тулд ихэнх халдлагад хавсралттай файлыг ашигладаг. Үүнээс сэргийлэхийн тулд  найдваргүй эх сурвалжаас хүлээж авсан цахим шуудан, нийтийн цахим сүлжээнд танихгүй нэгнээс ирсэн файл хэлбэрээр илгээсэн захиаг татах, бусадтай хуваалцахаас зайлсхийх ёстой.

Өөрийг чинь мөн эсэхийг батлах давхар нотолгоотой болох

Хэн нэгэн хаяганд чинь нэвтрэхийг оролдсон тохиолдолд  хэрэглэгчид хоёр дахь нэвтрэх тохиргоог  утсаар ярих, кодтой тексттэй захиаг идэвхжүүлснээр ашиглах боломжтой болно. Ингэснээр хэрэглэгчийн хаяг, төхөөрөмжинд нэвтрэхийг оролдсон хүн  нууц үг байхгүйгээс хоёр дахь  шаардлагыг давж чадахгүй. Энэ давхар хамгаалалтын аргыг  идэвхжүүлэхэд гар утас болон цахим шуудангаа өөрийгөө таниулж баталгаажуулах  арга болгож ашиглаж болно.

Мэдээллээ нөөцлөх

Бүх мэдээллээ алдахаас зайлсхийж мэдээллээ өөр найдвартай газарт хадгалах хэрэгтэй. Тухайлбал, зөөврийн харданд хуулах, үүлэн агуулахтай үйлчилгээнд зураг, баримт, бичлэг болон бусад баримтаа хадгалж болно. Ингэснээр хэрэглэгчийн хувийн мэдээлэл, мэдээлэл барьцаалах, бүх баримт, бүртгэлийг чинь устгахыг хүссэн дайралтаас  хамгаална.

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих