“Хар хорин”, “Да хүрээ” зэрэг худалдааны төв өнөөдрөөс ажиллаж эхэлнэ

: 73 өдрийн өмнө / 2019-02-09 09:45:38

Сар шинийн баяраар худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийн дагуу томоохон сүлжээ дэлгүүрүүд, супермаркетууд хоёрдугаар сарын 8-наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ.

 

Харин захуудын хувьд “Хар хорин” худалдааны төв, “Барс” 1, 2 худалдааны төв, “Да хүрээ” авто худалдааны төв өнөөдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв 02 дугаар 12-ны өдрийг дуустал амраад, 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллах юм байна.

“Хүчит шонхор” худалдааны төв 02 дугаар сарын 11-нийг дуустал амарч, 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах хуваарьтай байна.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих