Доналд Трамп, Ким Жон Ун нарын хоёр дахь уулзалт Вьетнамд болохоор товлогдлоо

: 189 өдрийн өмнө / 2019-02-09 15:35:59

АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүний хоёр дахь дээд хэмжээний уулзалт хоёрдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Вьетнамын Ханой хотноо болно гэж Нью-Йорк Таймс мэдээллээ. 

Энэ талаар Дональд Трамп өөрийн Твиттертээ өчигдөр бичсэн байна.

"Ким Жон Унтай хийх хоёр дахь дээд хэмжээний уулзалтын товыг хэлэлцсэн маш үр дүнтэй хэлэлцээрийн дараа миний төлөөлөгчид Умард Солонгосоос явлаа. Бидний уулзалт хоёрдугаар сарын 27, 28-нд Вьетнамын нийслэл Ханой хотод болно" хэмээн Трамп бичсэн байна.

Тэрбээр уулзалтыг тэсэн ядан хүлээж буйгаа илэрхийлжээ. 

Умард Солонгосын асуудлыг хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Бигэн тэргүүтэй Амиерикийн гадаад бодлогын хэлтсийн 20 орчим хүн хоёрдугаар сарын 6-8-ны өдрүүдэд Пёньяанд айлчилсан юм. 

Айлчлалын үеэр уулзалтууд хаалттай болсон бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай мэдээлээгүй байна. 

Төрийн департаментаас мэдээлснээр төлөөлөгчид хоёр улсын тэргүүний уулзалтын талаар болон Умард Солонгосыг бүрэн цөмийн зэвсэггүй болгох тухай, мөн Солонгосын хойг дахь энх тайван тогтоох талаар хэлэлцжээ.

Эргэн сануулахад, тэдний эхний уулзалт 2018 оны зургаадугаар сарын 12-нд Сингапурт болсон билээ. 

Эх сурвалж: TASS

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих