Хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо

: 188 өдрийн өмнө / 2019-02-10 13:10:11

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг ирэх сарын 1-ны өдөр хүртэл түр хугацаагаар зогсоолоо. Мөн нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа, олон нийтийн үйл ажиллагаа, кинотеатр, үзвэр үйлчилгээ болон ресторан, нийтийн хоолны газарт 10 хүртэл насны хүүхдэд үйлчлэхгүй байхыг нийслэлийн Засаг даргын тамгын газраас холбогдох газруудад үүрэг болгожээ. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу томуу, томуу төст өвчний вирусийн тархалт нэмэгдэх эрсдэлээс сэргийлж дээрх арга хэмжээг авч буй юм.

Эцэг эхчүүд бага насны хүүхдээ аль болох гадуур дагуулж явахгүй байх, улирлын байдалд тохируулан дулаан хувцаслах, амин дэм ихтэй илчлэг хоол хүнс хэрэглэх, амны хаалтыг тогтмол зүүлгэж хэвших, амьсгалын замын халдварт өвчин болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөлөө.

Эх сурвалж:  Нийслэлийн эрүүл мэндийн газар 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих