Шинэчлэгдсэн 5000-ын дэвсгэртийг орлогын АТМ-д хүлээж авахгүй

: 158 өдрийн өмнө / 2019-02-11 09:41:32

Хуурамч мөнгөн дэвсгэртээс сэргийлэх үүднээс Монголбанкнаас 5000-ын дэвсгэртийг шинэчлэн гүйлгээд гаргаад байгаа юм. Шинэ таних тэмдэгтэй болсон 5000 төгрөгийн дэвсгэртийн хувьд нүүрэн талд байрлах Соёмбонд сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийсэн гурван хэмжээст(3D) хөдөлгөөнтэй, дээш, доош налуу хөдөлгөхөд өнгө нь солонгорч харагдах Спарк бэхэн элемент оруулж өгснөөр иргэд энгийн нүдээр хараад жинхэнэ тэмдэгтийг хуурамчаас ялгаж танихад хялбар болжээ.

Тэгвэл сар шинийн өмнөхөн гүйлгээд гараад байгаа шинэчлэгдсэн 5000-ын дэвсгэртийг одоогоор орлогын АТМ-д хүлээж авахгүй байгаа аж. Хаанбанкны бэлэн мөнгөний машинуудад шинэ дэвсгэртийг хүлээн авах хөгжүүлэлтийн ажил хийгдэж байгаа гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих