“Shark Tank”-ын бяцхан оролцогч Б.Индра шинэ цувралаа гаргажээ

: 158 өдрийн өмнө / 2019-02-11 11:47:15

АНУ-ын АВС сувгийн бүтээл “Shark Tank” нэвтрүүлгийг "Монгол HD" телевиз албан ёсны эрхтэйгээр өнгөрсөн жилээс эхлэн нэвтрүүлсэн билээ.

Тус нэвтрүүлгийн гол зорилго нь гарааны бизнес эрхлэгчдийн санааг сонсч, нэн хэрэгтэй байгаа төсөл санаанд санхүүгийн тусламж өгдгөөрөө онцлогтой. Хоёр дахь цувралаа олон нийтэд хүргэж байгаа тус нэвтрүүлгийн өчигдөр /2019.02.11/ цацагдсан шинэ дугаарт Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн 5Г ангийн сурагч Б.Индра амжилттай оролцож, шаркуудаас хөрөнгө оруулалт босгож чадлаа.

Нэвтрүүлгийн түүхэн дэх хамгийн бяцхан оролцогч Б.Индра "Бүжинд тохиолдсон хөгжилтэй явдлууд" ном бичсэн бөгөөд 10 настай зохиолч охин өөрт тохиолдсон адал явдал, төрсөн сэтгэгдлээрээ ном бичихийг хүсч, аав ээж нь түүнийг дэмжжээ. Анхны номоо 70 ширхэг хэвлэж, 40-ийг нь борлуулж, 30-ыг нь найзууддаа бэлэглэсэн Б.Индра энэ удаа шаркуудаас 5.700.000 мянган төгрөгийн санхүүжилт хүсч, номынхоо дараагийн цувралыг хэвлэж, борлуулсныхаа дараа энэ мөнгийг 7 сая төгрөг болгож өгнө хэмээсэн. Харин шаркууд хөдөлмөрч охины авьяас, зүтгэлийг үнэлж, бүгд 5.000.000 төгрөгөөр дэмжсэнээр бяцхан зохиолч "Бүжинд тохиолдсон хөгжилтэй явдлууд" номынхоо дараагийн цувралыг бүтээх санхүүжилтээ шийдвэрлэж чадсан юм.

Б.Индра охин, түүнийг дэмжин номынх нь зургийг зурж өгдөг ээжид нь, номын анхны хэвлэлтийг зардлыг олж өгсөн аавд нь монголчууд талархлын үгс илгээсээр байна.

 Сонирхуулахад, Б.Индра сурагчдын амралтын хугацаанд номоо хэвлэлтэд өгч, "Бүжинд тохиолдсон хөгжилтэй явдлууд" номын 2, 3 дугаар цуврал худалдаанд гарсан бөгөөд "Бүжинд тохиолдсон явдлууд" фэйсбүүк хуудас хөтөлдөг болжээ.

“Shark Tank” нэвтрүүлгийн шинэ цувралд "Хас" Банкны ерөнхий захирал Г.Амартүвшин, "MCS" группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, "Петровис" группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл, "МАК" группийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн, "Гацуурт" ХХК-ийн ерөнхий захирал Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Л.ЧИНБАТ нар шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж байгаа билээ.
 

 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих