НӨАТ-ын буцаан олголт ороогүй бол 70115019 дугаараас лавлаарай

: 68 өдрийн өмнө / 2019-02-11 15:10:06

2018 оны НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг 2019 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр гэхэд иргэдийн дансанд шилжүүлж дууссан. Тэгвэл буцаан олголт аваагүй 65 мянга орчим иргэд байгаа талаар албаныхан мэдээлж байсан.  Тиймээс НӨАТ-ын буцаан олголттой холбоотой гомдол байвал 70115019 дугаараас тодруулах боломжтой. 

Еbarimt.mn-д өнгөрсөн жил бүртгүүлсэн 808,000 иргэн нийт 121 тэрбум төгрөгийн буцаан олголт авах юм.

Өнөөдрийн байдлаар 271,6 сая НӨАТ-ын баримт хэвлэгдсэн бөгөөд 628141 иргэн бүртгэлээ баталгаажуулсан бол 651008 иргэн урамшуулал авах боломжтой байгаа юм байна. И-баримтад нийт 911856 иргэн бүртгэлтэй байдаг аж.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
66 өдрийн өмнө / 66.181.161.59

Honjvor taarsan munguu hezee uguh yum be