Унгар улс төрөлтийг нэмэгдүүлэх зорилгоор татвараас чөлөөлж, зээлийн хөнгөлөлт үзүүлнэ

: 191 өдрийн өмнө / 2019-02-11 16:31:12

Төрөлтийг нэмэгдүүлэх зорилгоор Унгарын Засгийн газраас дөрөв болон түүнээс дээш хүүхэдтэй ээжүүдийг орлогын албан татвараас чөлөөлнө хэмээн тус улсын ерөнхий сайд мэдэгджээ.

Ерөнхий сайд Виктор Орбан энэ бол Унгарын ирээдүйг цагаачлалаас хамааралтай болохоос хамгаалах арга гэсэн бөгөөд барууны үндсэрхэг үзэлтнүүд лалын шашинтай цагаачдын эсрэг байгаа юм байна.

Унгарын хүн ам жилд 32 мянгаар буурч байгаа бөгөөд эмэгтэйчүүд европын улсуудын дундаж төрөлтөөс бага төрж байгаа аж.

Залуу хосууд гурваас дээш хүүхэдтэй болбол 10 сая форинт буюу 36 мянган америк долларын хүүгүй зээл авах боломжтой болж байгаа юм.

Виктор Орбан хэлэхдээ “Бидэнд тоо хэрэггүй, бидэнд Унгар хүүхэд хэрэгтэй” гэсэн бөгөөд Засгийн газрын зүгээс хэрэгжүүлэх долоон арга замыг зарлажээ. Үүнд, дараагийн гурван жилд 21 мянган хүүхэд асрах газрыг байгуулах, 2.5 тэрбум төгрөгийг орон нутгийн эрүүл мэндийн системд зарцуулах, орон сууцны тэтгэлэг олгох, долоон суудал бүхий гэр бүлийн машин худалдан авахад тусламж үзүүлэх зэргийг төлөвлөөд байгаа талаараа хэлсэн байна.

Унгар эмэгтэйн дундаж төрөлт 1.45 бөгөөд европын улсуудын дундаж үзүүлэлт 1.58 байгаа аж.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих