АНУ-ын поп дуучин Ариана Гранд “Грэмми” наадмаас анхны шагналаа авчээ

: 186 өдрийн өмнө / 2019-02-12 08:45:21

АНУ-ын поп дуучин Ариана Гранд хөгжмийн ертөнцийн шилдэг уран бүтээлд олгодог “Грэмми” наадмаас анхны шагналаа авчээ. 25 настай дуучин бүсгүй “Sweetener” цомгоороо  дуучин Пинк, Тайлор Свифт, Келли Кларксон нарыг  ардаа орхин түрүүлжээ.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцоогүй Ариана Гранд сэтгэгдлээ цахим ертөнцөд хуваалцсан байна. Тэрээр зохион байгуулагчдын зарим үйлдлийн улмаас “Грэмми 2019”-д оролцохгүй гэдгээ өмнө нь мэдэгдэж байжээ.

Ариана Гранд тус арга хэмжээний  продюссер Кен Эрлихийг түүний  уран бүтээлийн талаар худлаа ярьсан гэж буруутгасан байдаг. Харин Кен, Ариана продюссерүүдэд дуугаа бэлдэх хугацаа байхгүй гэж хэлснийг  ярьсан байна.

Дуучин бүсгүй үүнийг нь үгүйсгэснээс гадна Кен намайг шөнөжингөө ажиллаж чадна гэдгийг мэднэ гэв.  Мөн “Дуу хөгжмийн энэ хөтөлбөр нь чиний хүсч байгаагаас илүү сайн байгаасай гэж би найдаж байна” гэж твиттертээ бичжээ.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.2.12 № 28 (5995)

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих