Автобусны буудал дээр зогсвол эрх хасахгүй 20 мянган төгрөгөөр торгоно

: 70 өдрийн өмнө / 2019-02-12 10:11:47

Цахим орчинд автобусны буудалд машинаа байрлуулвал жолоодох эрх хасна гэсэн мэдээлэл гараад байгаа юм. Тэгвэл энэ мэдээлэл буруу ташаа гэдгийг ТЦА-аас тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн буудал, таксины зогсоол дээр 22 цагаас 06 цагийн хооронд хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд автобусны буудал дээр зогсохыг хориглодог.

Дүрмийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулиар 20 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авна гэж заасан байдаг. Энэ төрлийн зөрчлийг таслан зогсоох зорилгоор хяналтын камераар зөрчлийг илрүүлж, зөрчил гаргасан жолоочийн гэрийн хаягаар торгуулийн хуудсыг хүргүүлж ажиллаж байна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих