НӨАТ: 5.0 сая төгрөгийн 28, 10 сая төгрөгийн нэг АЗТАН тодорлоо

: 92 өдрийн өмнө / 2019-02-18 01:15:14

НӨАТ-ын урамшууллын 2019 оны хоёрдугаар сарын сугалааны тохирол Боловсрол телевизээр 18:45 цагт орон даяар шууд явагдлаа.

Тохиролд 2019 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулав. Энэ хугацаанд нийт 36,129,645 баримт хэвлэгдсэнээс 23,905,820 баримт системд бүртгэгджээ. 

НӨАТ-ын урамшуулал олгох хэмжээнд энэ удаагийн тохирлоос эхлэн өөрчлөлт орсон байна.

Хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгчид 30,000 төгрөг хожих бол дөрвөн орон таарсан хэрэглэгчид шууд 100,000 төгрөг хожих эрх авна. Хэрэв таван орон таарвал 1.0 сая, зургаан орон 5.0 сая, долоон орон 10.0 сая, найман орон таарвал 50.0 сая төгрөг хожихоор өөрчилжээ.
Харин супер азтан 50,0 сая төгрөгийн хонжвортой ч энэ удаа супер азтан тодорсонгүй. Тиймээс шинэчлэгдсэн журмаар ирэх сарын супер азтан тодорвол 50,0 сая төгрөг дээрээ 10,0 сая төгрөг нэмж авах эрх үүсэх нь ээ.

Энэ удаагийн тохирлоор:

- 30 мянган төгрөгийн азтан 23,771

- 100 мянган төгрөгийн азтан 2,415

- 1.0 сая төгрөгийн азтан 213

- 5.0 сая төгрөгийн азтан 28

- 10.0 сая төгрөгийн азтан 1 тус тус тодорлоо.

2019 оны эхний тохирлоор супер шагналын эзэн болсон БГД-ийн иргэн Н.Содномцэрэн эхнэр С.Нямцэрэнгийн хамт нэвтрүүлэгт оролцсон бөгөөд "Сар шинийн өмнө азтан болсондоо маш их баяртай байна. Төр, түмний минь хишиг гэж бодож байна" гэлээ. 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих