С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар Хотын даргад дахин ӨРСӨЛДӨНӨ

: 91 өдрийн өмнө / 2019-02-18 04:31:33

Улаанбаатар хот даргагүй хоёр сарыг үдлээ. С.Батболдыг Хотын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгсний дараа Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид /НИТХ/ хэсэгтээ хуралдаж чадахгүй бужигнасны эцэст 2019.01.16-ны өдөр хуралдаж төлөөлөгчдийн олонхийн саналаар С.Мөнхчулууныг Хотын даргад дэмжсэн.

Үүнээс долоо хоногийн дараа буюу 2019.01.24-ны өдөр С.Мөнхчулууныг батламжлуулах бичгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэг сар орчим хүлээлгэсний эцэст С.Мөнхчулууныг “БАТЛАМЖЛАХГҮЙ” гэх элдэв тайлбаргүй маш товчхон хариу бичгийг өнгөрсөн баасан гаригт /2019.02.15/ НИТХ рүү хүргүүлэв.

Одоо НИТХ-ын Тэргүүлэгчид 15 хоногийн дотор хуралдаж Хотын даргад нэр дэвшигчийг дахин тодруулж, тодруулсан хүнийг Ерөнхий сайд ажлын тав хоногийн дотор шууд батламжилна, буцаах эрхгүй.

Хотын даргын энэ удаагийн өрсөлдөөнд хэн нэрээ дэвшүүлэх вэ гэдэг нь олны анхаарлыг татаж байна. Тэгвэл НИТХ-ын дарга С.Амарсайхан, төлөөлөгч С.Мөнхчулуун нар дахин өрсөлдөнө гэх мэдээллийг зарим эх сурвалж өгч байна.

С.Амарсайханы хувьд Хотын даргын өрсөлдөөнд дахин хүч үзэхээр намын удирдлагуудтайгаа ярилцаж тохирсон гэх мэдээлэл байна. Харин С.Мөнхчулуун ялагдсан хүн дахин өрсөлдөж байхад ялсан нь яагаад өрсөлдөхгүй байх юм гэх байр, суурьтай байгаа сурагтай.



Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд төрийн бүхий л эрх мэдлээс Хотын фракцынхныг салгахын тулд М.Энхболдыг УИХ-ын даргаас, С.Батболдыг Хотын даргаас, Д.Хаянхярвааг бүлгийн даргаас чөлөөлж оронд нь “өөрийн” хүнийг томилох хүсэлтэй байсан. УИХ-ын дарга, бүлгийн даргад өөрийн хүнийг томилж чадсан ч Хотын дарга дээр ялагдал хүлээж, хотын фракцаас С.Мөнхчулуун ялалт байгуулсан билээ. Энэ нь У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд болсноос хойшхи анхны ялагдал гэж хэлж ч болох юм. С.Мөнхчулууныг батламжлаагүй шалтгаан яг л үүнтэй холбоотой.

Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хотын даргыг сонгох НИТХ-ын дараагийн хуралдаанд маш тодорхой зохион байгуулалттай, саналаа сайн хайрцаглаж ороход бэлтгэсэн гэх мэдээлэл байна.

Уг асуудлаар өөрсдийн хүмүүстэй аль хэдийнээс ажиллаж эхэлсэн гэх. НИТХ-ын дарга С.Амарсайхан ч уулзалтуудыг маш эрчимтэй хийж байгаа сураг байна. Хотын даргыг сонгох өмнөх өрсөлдөөнд С.Амарсайхан таван хүний саналаар ялагдсан. Харин одоо гурван төлөөлөгчийг л өөртөө урвуулж чадвал ялалт байгуулах юм /НИТХ 43 төлөөлөгчтэй/. Одоо С.Мөнхчулуун дахин ялалт байгуулвал Хотын даргад шууд томилогдох хуулийн заалттай учир Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ удаа өөрийн хүнийг хөдөлгөөнгүй ялуулахын тулд төлөөлөгчдийг дуудаж уулзах гэх мэт зохион байгуулалтын зарим ажлыг хийж байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөө, маргаашгүй НИТХ хуралдаж Тэргүүлэгчдийн хуралдааны товыг зарлаж магадгүй аж.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
91 өдрийн өмнө / 103.229.121.140

Миеэ, 60 тэрбумын Сундуй нарын бууны нохой Мөнхчулуун гэгч пялдагаас өөр нэр цэвэр хүн алга уу. Төрсөн дүү нь олны дунд сэлэм эргүүлж танхайрдаг зэрлэг гар гэж байгаа шүү.

Зочин
91 өдрийн өмнө / 202.21.100.210

Шударга байгаарай ерөнхий сайдаа

нам бус өөр хүн сонг
91 өдрийн өмнө / 182.160.34.124

өөр хүмүүсийг сонгооч ээв ичинхорлоогийн нөхөр ч олигтой амьтан биш.

Сундуй
91 өдрийн өмнө / 202.9.43.158

МАН энэ Мөнхчулуун ,Сундуй нарыг намаас нь хөөх хэрэгтэй. Сөрөг хүчинтэйгээ хувилдаж өөрийн намын бодлогоо сөрдөг чинь ариун явдал уу. Хотыг аваад явчих чадалтай хүн олон бий . НИХТ дотор байгаа хар эрээн могойнуудаа учирыг нь олох хэрэгтэй. Цагаан толгойтой хөгшин могой бий анхаар

зочин
91 өдрийн өмнө / 188.168.24.140

муухай харагдаж байна. ЕС аа