Хүзүүний өвдөлт, хөшүүн байдлыг арилгах энгийн дасгал

: 90 өдрийн өмнө / 2019-02-19 09:30:54

Хүзүү өвдөх нь нийтлэг байдаг. Хүзүүгээ өвтгөхгүй байх нь дэрээ зөв сонгож, тав тухтай унтхад оршдог. Хэрвээ таны хүзүү ямар нэгэн шалтгаанаас болж өвдөж байгаа бол эдгээр энгийн дасгалыг хийгээрэй. Эмчийн зөвлөж буй 6 дасгалыг хүргэж байна
Дасгал-1 

1. Толгойгоо зүүн тийш эргүүлэх бөгөөд эрүү мөртэй зэрэгцэнэ. Энэ байрлалаа 2 секунд бариад аажуухан баруун тийш эргүүлнэ. Мөн 2 секунд барина. 
2. Толгойгоо хойш гэдийлгээд баруун, зүүн тийш аажуухан эргүүлнэ. 
3. Дасгалыг 10 удаа давтан хийнэ.

Дасгал 2


1. Хоёр алгаараа эрүүгээ түшнэ. Толгойгоороо гар луу даралт өгнө 
2. Дасгалыг 10-20 удаа давтан хийнэ 

Дасгал 3

1. Гараа дагзандаа барих бөгөөд толгойгоо хойш дарж өгнө 
2. Одоо эсрэгээр нь хийнэ. Өөрөө хэлбэл толгойгоо урагшлуулаад гараа дарж өгнө
3. Дасгалыг 10-20 удаа давтан хийнэ. 

Дасгал 4 


1. Баруун гараа толгойн хажуу талд барих бөгөөд толгойгоороо эсэргүүцэн дарна 
2. Зүүн гараараа мөн адил хийнэ 
3. Дасгалыг 10-20 удаа давтан хийнэ. ​

Дасгал 5 

1. Зүүн гараа толгой дээгүүрээ давуулан баруун талаас дарж өгөх бөгөөд толгойг зүүн мөрөнд хүргэхийг эрмэлзэнэ. Энэ байрлалаа 20 -30 секунд барина 
2. Баруун талдаа мөн адил хийнэ 
3. Дасгалыг тал бүртээ 3 удаа давтан хийгээрэй.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
монгол
90 өдрийн өмнө / 202.21.98.166

унтхад.........биш ээ, унтАхад