Сэлэнгэд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

: 30 өдрийн өмнө / 2019-02-19 11:45:06

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Оргонтын нуруу” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км/  өчигдөр өглөө 07:00 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. 

Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 08:00 цагт Одон орон, геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын ерөнхий газарт цахим шуудангаар ирүүлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Н.Лхагвадоржоос тодруулахад тухайн газар гурван өрх айл нутагладаг боловч иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй тухай мэдээлжээ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих