Ажлын байранд хэлж болдоггүй 11 өгүүлбэр

: 156 өдрийн өмнө / 2019-03-18 09:54:18

 Та хэчнээн сайн ур чадвартай, чухал ажилтан байлаа ч хэлсэн ганц өгүүлбэрт тань бусад хүмүүс таныг эерэгээр дүгнэхээ больж үргэлж сөрөг энерги цацруулдаг нэгэн болгож эхлэдэг. Тэр ч бүү хэл эдгээр нь таны карьерт маш сөргөөр нөлөөлдөг болохыг та мэдэх үү ?

1.“Шударга биш байна”  Амьдрал шударга бус гэдгийг бид бүгд мэднэ. Харин шударга бус байна хэмээн гомдоллох нь таныг насанд хүрээгүй, ямар нэг ажилд бэлтгэлгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Өөрийнхөө талаар сөрөг сэтгэгдэл цуглуулахгүйн тулд үүний оронд та тодорхой баримтуудыг цуглуулж илүү ажил хэрэгч хандаж тайлбар тавихаа түр азнаарай. Жишээ нь : Миний удирдахыг хүсч байсан төслийг Ann авсныг би сонслоо. Ямар хүчин зүйл энэхүү шийдвэрийг гаргахад хүргэснийг би мэдэж болох уу?  Би яагаад хангалттай сайн байж чадаагүйгээ тодорхойлж дараагийн ажил дээр алдаагаа засч өөрийгөө сайжруулах болно.

2. “Өмнө нь ингэж л хийдэг байсан”
Энэхүү өгүүлбэр нь таныг залхуу, өөрчлөлтийг эсэргүүцэж байгааг илэрхийлээд зогсохгүй захирал тань яагаад өөрийгөө сорьж сайжруулахыг хүсэхгүй байгааг гайхахад хүргэнэ. Хэдий та тухайн зүйлийг хийсээр ирсэн ч үргэлж өөр шинэ, илүү сайн зам байдаг гэдгийг битгий мартаарай.

3.“Зүгээр дээ”
Хэн нэгэн таныг ямар ажил хийж буй ажилд анхаарал хандуулах эсвэл ямар нэгэн хийсэн зүйлд тань талархсанаа илэрхийлэх үед ийм хариулт өгөх нь тэдний санаа тавьсан байдлыг үл хүндэтгэснийг илэрхийлэх юм. Энэ нь хүмүүст таныг тэдний эсрэг байр суурьтай байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх юм.

Юу хүсч байгаагаа илэрхийлэхийн оронд хийж буй ажилдаа аз жаргалтай байгаагаа бусдад харуул. Харин “Зүгээр дээ”-г “Миний хувьд хүндэтгэлтэй хэрэг байлаа, Би таны туслалцааг авахдаа таатай байх болно” гэсэн өгүүлбэрээр сольсноор уур амьсгалыг хамаагүй дээрдүүлэх юм шүү.
 
4. “Би бодохдоо .... , Энэ магадгүй бүтэхгүй санаа байх л даа .... , Би ямар нэгэн тэнэг асуулт асуух гэж байна .....”
Эргэлзэж тээнэгэлзсэн байдал таны тухай итгэл үнэмшлийг тэр даруйдаа унагаж орхидог. Эргэлзсэн Иймэрхүү байдлаар яриагаа эхлүүлвэл араас нь хэчнээн гайхалтай санаа хэлээд хэн ч таньд итгэхгүй. Тиймээс өөрөө өөрийнхөө асуудал бүү бол.  Та өөртөө итгэхгүй байхад бусад хүмүүс яаж итгэх вэ?

Мэдээж бид бүгдийг мэдэх албагүй ба үнэхээр мэдэхгүй зүйл тулгарвал “Надад үүний талаар одоохондоо мэдээлэл байхгүй байна, судлаад эргээд мэдэгдье” гэж хариулахад буруудах зүйл байхгүй.

5. “Ганц минут л болно”  
Хурдан байх нь чухал ч дээрх өгүүлбэр таны ур чадварыг бууруулж, ажилдаа хэтэрхий хөнгөн яаруу ханддагыг илэрхийлэх эрсдэлтэй. Тухайн ажлын хэсгийг үнэхээр 60 секундэд хийж чадах хэдий ч үүнд нэг их хугацаа орохгүй гэх мэтээр өөрөөр хариулвал илүү оновчтой.

6. “Би хичээх болно”
Бодох, хичээх гэсэн үгнүүд нь тухайн ажлыг гүйцэтгэхэд өөртөө итгэлгүй, шийдвэргүй байгааг илэрхийлдэг. Тиймээс өөрийн боломж бололцоог бүрэн ашигла. Удирдлага тань ямар нэгэн ажил даалгасан бол уг ажлыг гүйцэтгэх эсвэл өөр хувилбар санал болго. Харин би хичээх болно гэвэл таныг бүх хүчээ дайчлан уг ажлыг хийхгүй мэт сэтгэгдэл төрүүлэх болно.

7. “Тэр залхуу, чадваргүй”
Хамтран ажиллагсдынхаа талаар муугаар ярих нь таныг ямар ч сайхан зүйлд хөтлөхгүй. Хэрэв таны таамаг зөв, хүн бүр үүнийг мэддэг бол үүнийг онцлон ярих огтхон ч шаардлагагүй. Хэрэв таны бодол буруу бол эцэстээ өөрөө л таагүй байдалд орно.

Хамтрагчийнхаа чадваргүй байдлыг зарлах нь тийм ч соёлтой үйлдэл биш ба  таны тухай сайхан бодлыг саармагжуулж, хүмүүсийн таньд итгэх итгэл буурдаг. Товчхондоо таньд чадваргүй нэгэнд туслах хүч байхгүй бол тэдний тухай муугаар ярих эрх байхгүй юм. Бусад руу шидсэн чулуу бүхэн буцаад үржигдэж ирдэгийг санаарай.

8. “ Энэ ажил миний ажил үүргийн тодорхойлолтонд байхгүй”  
Зөвхөн ажил байдлын тодорхойлолтоор өөрийн чадамжийг хязгаарлах хэрэггүй.  Энэ нь таныг цалингийн төлөө өөрийнхөө байж болох хамгийн доод түвшинд ажиллах хүсэлтэйг илэрхийлдэг. Хэрэв захирал тань ажил үүрэгт тохирохгүй даалгавар өгсөн бол таны хамгийн сайн хариулт бол уг ажил руу эр зоригтойгоор дайран орох юм. Зарим нэг гэнэтийн ажлыг зөвшөөрч, барьж аван хийх нь таны төсөөлөө ч үгүй боломжийг нээх алхам болдог.  

9. “Миний алдаа биш”
Буруутгагдахаас зайлсхийх нь ердөө ч сайхан санаа биш. Ямар ч алдаа гарсан бай таны оролцоо бага ч гэсэн байсан бол хариуцлагаа үүрэх зоригтой байгаарай. Хэрэв үнэхээр таны алдаа байгаагүй бол бодит мэдээлэл өгч юу болсон талаар тайвнаар тайлбарла. Баримттай мэдээлэл өгч дарга болон хамтран ажиллагчиддаа хэний бурууг тогтоох дүгнэлтийг өөрсдөд нь үлдээ.

10. “ Би чадахгүй”
Би чадахгүй, Миний алдаа биш гэсэн тайлбарууд нь зүйрлэвэл төрсөн эгч дүүс шиг үгс юм. Энэхүү үг нь та тухайн ажлыг дуусгахын тулд юу ч хийхийг хүсэхгүй байгааг илтгэх дохио болдог. Харин уг ажлыг хийхэд үнэхээр таны чадвар хүрэхгүй байгаа бол шуудхан чадахгүй гэхийн оронд өөр сонголтыг санал болгох нь хавьгүй дээр.  Уг ажлын энэ хэсгийг чадахгүй ч би ийм зүйл дээр илүү чадвартай гэх мэт ганц чадахгүй биш үүнээс өөр юу хийж чадахаа санал болгоорой.

11. Би энэ ажлыг үзэн ядаж байна.
Ажлын байран дээр хүмүүсийн хамгийн сонсох дургүй зүйл бол өөрийнхөө ажлыг үзэн ядаж байгаа тухайгаа гомдоллох юм. Ингэснээр “сөрөг ажилтан”  гэсэн шошго зүүгээд зогсохгүй багийн уур амьсгалыг эвддэг. Удирдлагууд багийн уур амьсгалыг доройтуулаад байгаа сөрөг үзэлтнүүдийг маш гярхай мэдэж чаддаг.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих