Улсын бүсийн уралдааны тов гарчээ

: 124 өдрийн өмнө / 2019-03-18 13:38:50

Энэ жил хурдан морины улс болон бүсийн хаврын уралдааныг зохион байгуулаагүй билээ. 1996 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаанд анх хийсэн цагаас хаврын улсын бүсийн уралдаан өнгөрсөн жил Говьсүмбэрт болтол тасралтгүй болж байв.

Харин Дүнжингаравын уралдаан ирэх тавдугаар сард болж магадгүй байгаа аж. Морины олимп гэгддэг “Их хурд-8” уралдаан уламжлал ёсоор өнөө жил болно.

Ийнхүү зуны улсын бүсийн зургаан уралдаан товыг уншигч танаа танилцуулья.

Улсын бүсийн уралдаан бүгд нэгдсэн товтой, долдугаар сарын 27, 28-нд өдрүүдэд болно.

Баруун бүс Баян-Өлгий (2012 онд анх удаагаа зохион байгуулсан),
Хөвсгөл (2007, 2010, 2014 онуудад улсын бүс нутагтаа зохион байгуулсан),
Баянхонгор (1999, 2009, 2014 онуудад баруун бүсийн даншиг зохион байгуулсан),
Өмнөговь (1999, 2003, 2007, 2011, 2015, 2016 онуудад улсын бүс зохион байгуулж байсан),
Говьсүмбэр (1992 оны анхны Боржигон наадам, 1999, 2003, 2007 онуудад улсын бүс зохион байгуулсан),
Дорнод (2005, 2009, 2014 онуудад зуны улсын бүс зохион байгуулсан) аймгуудад болох тов гараад байна.
Монголын уяачийн өдөрт зориулсан уламжлалт уралдаан ирэх наймдугаар сарын 9-нд Төв аймгийн Баянжаргалан суманд болно. 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих