Ирээдүйн өв санд 550 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

: 35 өдрийн өмнө / 2019-03-19 10:00:29

Энэ онд Төсвийн тогтворжуулалтын санд 322.0 тэрбум, Ирээдүйн өв санд 1,068.5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр болсон.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит компаниудын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашгаар 300.9 тэрбум төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр 767.6 тэрбум төгрөг, нийт 1,068.5 тэрбум төгрөгийн орлого 2019 онд тус санд төвлөрүүлнэ. Уг орлогоос Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу улсын төсөвт 50 тэрбум төгрөгийг шилжүүлж, Хүний хөгжил сангийн үлдэгдэл өрийг барагдуулснаар Ирээдүйн өв санд 550 гаруй тэрбум төгрөг хуримтлагдах юм.

Харин зэсийн баяжмалаас 5.6, нүүрснээс 316.4 нийт 322.0 тэрбум төгрөгийн орлого Төсвийн тогтворжуулалтын санд төвлөрүүлэх аж.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
zochin
34 өдрийн өмнө / 103.57.92.170

ahiuhan tsugluulj baigaad neg darga n baliashiglagchidtaigaa daraan huvaagaad edne dee tegej baigaad tegdgel yum chin

Зочин
35 өдрийн өмнө / 66.181.161.120

Энэ нь тэгээд юу хийдэг ямар зүйлд ажлаа чиглүүлдэг хэний эрх ашгийг хамгаалсан сан юм бэ? Тодорхой бичээчэй