П.Анужин: Хэн нэгэнд хэрэг болж юу магад хэмээн сийрүүлэв

: 33 өдрийн өмнө / 2019-03-20 10:38:08

Хоол хүнсээ цэгцлээд арван хэдэн жил болжээ. Мацаг, Борогшуу голдуу хүнсээр дамжуулж оюун цэгцэрдгийг мэдэрч явна. Үүнээс улбаалан ахуй эмхэрдгийг биеэр үзлээ.

Хамгийн хялбар туулж давсан нь, хоол хүнсэнд дурлах мунаг шунагийг дарж, Мацагтай нөхөрлөсөн он жилүүд байж. Хүнд өвдөж, энэ л миний аврал гэж сэтгэл шулуудсан болоод тэр үү, энэ замаас урваагүй, сайн давжээ. Биед шургалсан өвчин бүр үхэж устахынхаа өмнө ил гарч, гаарч, шантармаар байсан үеийг тэвчээртэй давсан. Үр дүнд нь, цоо эрүүл Хүн болов.

Мацгаар дамжин, оюуны эмхрэлийн үе эхэлнэ. Өмнө нь итгэж үнэмшиж, үнэ цэнэ, ач холбогдол өгч байсан бүгд орвонгоороо өөрчлөгдөж, ганцаардмал ч гэмээр замыг туулж эхэлдэг. Өөрийгөө аргадна, зэмлэнэ, шүүнэ, магтана, өөртэйгээ ярьна. Нийтийн жишиг, ойлголтоос өөр замыг сонгосон хүнд, тухайн замаар явж үзсэн цөөвтөр хүний үнэн үг, ер нь өөрөө өөртөө дэм болох гарц үлддэг. Оюун эмхрэх энэ үе хамгийн амаргүй нь бөгөөд, хором тутам, өөрийн бодол оюун, сэтгэлд үүсэх хөдөлгөөн бүрийг нягталж, тэмцэж байж л урагшилдаг. Маш их цаг зарцуулна. Энэ тэмцлийн дүнд өрөөлийг шиншилж шүүх бус өөртөө хариуцлагатай, харьцангуй иргэншсэн сэтгэл зүй тогтдог санагдана. Миний бие бодлын муу, үгийн муу, үйлийн муугаас ангижрах гэж өдөр бүр хичээж явна.

Бодлын хэрэгтэй, хэрэггүй цэгцрээд ирэхээр ахуйн түвшний хэрэгтэй үгүй рүү аандаа шилждэг. Ахуй эмхрэх их сайхаан. Хүний амьдралын хэтийдсэн хэрэглээнээс эрс салж, зөвхөн өөрт амин хэрэгтэйг үлдээж, ахуйн орон зайг гаргаад ирэхээр сэтгэл тогтож, хугацаа төгсгөлтэй өгөгдсөн амьдралын хормыг илүү үнэ цэнэтэй зүйлд зарцуулах боломж нээгддэг. Хувцас хунар гэж ч айхтар мөнгө зарахаа байсан. Өөрийг чимж, үнэ цэнэ, утга агуулга нэмэх хэдээ л үлдээж, сайхан л явна.

Ийн Бие орон, Гэр орон, Сэтгэл орны орон зайг минь хог илүүдэл, өвчин бохирдол, хэтийдлээс салгаж өгсөн Мацаг танд өгүүлэшгүй ихээр талархму!

Пүрэв-Очирын Анужин
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Солонго
29 өдрийн өмнө / 103.212.116.96

Мацаг үнэхээр гайхалтай, хэдийд эхэлж мацаг барина тэр насандаа тогтож байх нөхцөл бүрэн бүрэлдэнэ гэсэн үг үнэхээр гайхамшиг

Г.Дамдин
30 өдрийн өмнө / 202.9.43.74

Тэнэг муу хүмүүсийн үгийг тоолгүй бусдад сэхээ өгч бусдад боломжийг хэлж буй чинь үнэхээр магтам байна бүсгүй минь. Хүний хэн байх, хэд байх нь чухал мэт сэтгэдэг энэ хорвоод өөрөө өөрөөрөө л байх хамгийн жаргалтай бас ухаарах хүмүүнд тустай Аз жаргал хүсье

Үүрээ
30 өдрийн өмнө / 122.201.21.8

Хоолны шуналыг дарж,мацгаар өөрийгөө эрүүлжүүлж чадсан нь гайхамшигтай, дуурайлтай.Харин ТВ-ийн нэвтрүүлэгт гэнэт тогос шиг гоёж гарч ирж, танигдах, таалагдах гэж байдгаараа хичээж байгаа нь мэдрэгдээд,сонин байсан.Түүнийгээ ойлгож эхэлсэн болтой.

Тука
30 өдрийн өмнө / 66.181.176.83

Хэцүү бүхний ард гарч өөрийгөө дайчлан, ухаарал гэгээрэлд хүрч, араасаа мунхаг нэгнээ сэхээрүүлж байгаад тань талархал илэрхийлье. Танд улам их амжилт хүсье

Zuch
31 өдрийн өмнө / 66.181.180.107

Deed uruulguimuu? Hun chanar muutai humuus iimerhuu turhtei bdiin hudlaa ineesen.

zochin
31 өдрийн өмнө / 182.160.35.129

Yridag shigee bish amidral deeree huuramch teneg hvvhen .

Zochin
31 өдрийн өмнө / 64.119.21.204

Chadsan negend buu ataarkh khort mogoinuud uursduu chadakhgui baij... mundag goyo ukhaantai busgui shuu Anujind amjilt khusie.

Энхээ
31 өдрийн өмнө / 202.126.89.1

Гайхамшигтай

Одсүрэн
32 өдрийн өмнө / 202.9.44.6

Мацаг бол эрүүлжих аргын дээд арга мөн шүү

Зочин
33 өдрийн өмнө / 85.170.131.47

matsag taarsan xundee 50 xuvi busdad xetsuu

yalsan yanhan
33 өдрийн өмнө / 158.174.242.161

zavhai yanhan

Анужин
33 өдрийн өмнө / 203.217.138.2

Хэцүү хүн дээв Эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй. 100 эрхмийн ярицлага нь дүүрэн хуурамч эвийлэл худалч бялангач үгээр дүүрэн

Batkhuu
33 өдрийн өмнө / 202.126.89.86

Мундаг эмэгтэй шүү. Мацагийн тухай, эрүүл хооллолтын тухай Анужингийн гаргасан ном байдаг юм болов уу. Найдвартай эх сурвалжаас мэдээлэл авч байж мацаг барих нь зөв байх гэж боддог.

зочин
33 өдрийн өмнө / 66.181.177.78

өвч бүрэн бренд хувцас гээд л ангайгаад байсан болио юу яамай даа энэ хүүхэн үгэндээ хүрч амьдраарай.

зочин
33 өдрийн өмнө / 66.181.177.78

өвч бүрэн бренд хувцас гээд л ангайгаад байсан болио юу яамай даа энэ хүүхэн үгэндээ хүрч амьдраарай.

мм
33 өдрийн өмнө / 122.201.24.144

Үгээ зөөж ирээд л янзтай ямбагар авгай шүү хөөрхий.

ккккк
33 өдрийн өмнө / 202.126.88.33

ахуй эмхрэнэ гэдэг бол бас дахин сайн шүүх л хэрэг , мацаг бол яах яахын аргагүй үнэн сайхан хэлжээ гэхдээ эгэлийн замаар амьдарч яваа нэгэнд бол шууд хэрэгжүүлхэд их л хэцүү дээ юмны 2 туйл уруу ойртохгүй дунд нь зайгаа олох л тун сайхан дөөөө

зочин
33 өдрийн өмнө / 66.181.179.172

Үнэн байх аа. Тэр бүр хүн орж чадахгүй биз ээ. Их ганцаардал нөмрөх биз. Мах хараад шүлс гоождогийг зогсоох хэцүү. Тэр чигээрээ уураг харагдана.