Сураггүй алга болсон иргэдийг олжээ

: 33 өдрийн өмнө / 2019-03-20 11:59:33

Өчигдөр Дундговь аймагт малдаа яваад сураггүй болсон тухай хоёр дуудлага бүртгэгджээ. Тус аймгийн нутгаар өчигдөр шөнө хур тунадас орж салхи 18-20 метр секунд хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурсан.

Дэлгэрхангай суманд 16:00 цаг орчимд малдаа явсан 25 настай эмэгтэй сураггүй болсон дуудлагын дагуу тус сумын Засаг даргаар ахлуулсан орон нутгийн иргэд алга болсон иргэнийг хайж, 24:00 цагт эсэн мэнд олсон байна.

Мөн Сайхан-Овоо суманд 46 настай эрэгтэй малдаа яваад сураггүй гэсэн дуудлагын дагуу тус сумын Засаг даргаар ахлуулсан орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг эхлүүлж шөнийн 02 цаг 30 минутын орчим эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
33 өдрийн өмнө / 66.181.177.78

Малчид минь ээ цаг агаарын мэдээгээ сайн сонсож байл даа амь насаа бүү аюулд учруул гуйж байна та нараас.