Ерөнхийлөгч Ши Жиньпин уриалга гаргажээ

: 98 өдрийн өмнө / 2019-03-20 16:12:50

БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин тус улсын багш нарт  Тян Ань Миний талбайд болсон оюутнуудын удирдсан эсэргүүцлийн хөдөлгөөний 30 жил тохиож байгаа учраас жилийн хугацаанд улс төр, үзэл суртлын хичээлдээ үзэл санаа, хуурамч бодлын талаар дурдахыг уриалсан байна. Учир нь Бээжин боловсролын салбарт барууны үнэт зүйлсийг сурталчлахын эсрэг компанит ажлыг өрнүүлжээ.

Ялангуяа, их сургууль, эрх баригч Коммунист намын авлигатай тэмцэх байгууллагад багш нарыг хичээлдээ зохимжгүй тайлбар хийж байгаа талаар судлуулах зорилгоор байцаагчдыг илгээжээ. Ши Жиньпин Бээжинд болсон улс төр, үзэл суртлын хичээл заадаг багш нар оролцсон чуулганы үеэр нам тэдний манлайллыг дэмжихийн тулд авьяас чадвартай шинэ үеийнхэн болон социалист БНХАУ-ын системийг  дэмжих ёстой болохыг онцолжээ.

Энэ талаар тус улсын төрийн хэвлэлийнхэн мэдээлсэн байна. Мөн Ши Жиньпин “Бага, дунд сургууль болон их, дээд сургуульд улс төр, үзэл суртлын онолын сургалтыг аажмаар сайжруулах нь чухал юм” гэжээ. Тэрээр “Энэ нь социалист ажил үйлст нэгтгэхийн тулд сайн бэлтгэгдэж байгаа ирээдүйн залгамж халааг сургах чухал баталгаа юм” гэв.

Түүнээс гадна энэ сургалт нь БНХАУ-ын ерөнхий үзэл суртлыг анхаарах, хуурамч бодлогод шууд хариулах ёстой гэсэн байна. Харин өмнө нь хэдийгээр Боловсролын сайд өнгөрсөн жил  энэ асуудлыг шийдвэрлэсэн гэж  мэдэгдсэн ч тус улсын Засгийн газар их сургуулийн оюутнуудад заадаг улс төрийн боловсрол хоцрогдсон болохыг зөвшөөрчээ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих