Муудалцдаг хосууд эрүүл харилцаатай гэдгийг эрдэмтэд нотолжээ

: 33 өдрийн өмнө / 2019-03-20 16:38:33


Заримдаа хосууд маргалддаг гэдгээ хүмүүсд мэдэгдэхийг хүсдэггүй. Гэтэл энэ нь эрүүл харилцаанд байх хамгийн хэвийн зүйл юм. Хостойгоо хэрэлдэх нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар 192 хосуудад 32 жилийн турш “Psychosomatic Medicine” флатформ судалгаа хийсэн ба эрүүл мэндэд хэрүүл нь нөлөөлдөг нь нотлогджээ. Гэхдээ илүү муудалцах тусам ямарваа өвчин тусах магадлалыг бууруулдаг гэжээ.

Харин үүний эсрэгээр муудалцдаггүй гэрлэсэн хосуудын салах магадлал маш өндөр гэнэ. Асуудлыг ярилцдаггүй байдал нь сэтгэлд юм хуруулж даамжруулах эсвэл маргалдаад ч болов асуудлаа шийдэхгүй сэтгэлгүй байдлыг илэрхийлдэг байна.

Дээрх судалгаанаас өгсөн хэрхэн маргааныг шийдэх зөвлөгөө
  • Маргаанаас битгий зугт. Дүр эсгэн “би бууж өглөө, чи яллаа” гэсэн байр суурьнаас битгий ханд. Учир нь асуудал дараагийн өдөр дахиад л хөндөгдөх болно.
  • Нэгнээ ярьж байхад битгий саад бол. Асуудлыг нэг нэгээрээ ярин юунд бухимдсаныг олж мэд.
  • Нэгнээ битгий элдэв нэр хоч, муу үгээр дууд. Энэ нь асуудлыг улам хүндрүүлдэг байна.
  • Та хоёр нэг баг гэдгээ үргэлж сана. Асуудлыг шийдэж нэгэн зорилгод хүрэх гэж байгаагаа үргэлж бодох хэрэгтэй.
  • Маргааныг эхлэхээс өмнө өөрийгөө тайвшруулж хэрхэн эвээр ярьж болох талаар бодоод үз.
Гэтэл нэг нь маргааныг хүсээд нөгөөх нь хүсэхгүй бол яах вэ? Энэ нь нэгнээ асуудалд сэтгэлд дундуур үлдээж мөн цаашлан даамжирсаар эрүүл мэндэд муугаар нөлөөтэй гэнэ. Тиймээс асуудлаас зугталгүй маргалдаад ч болов тухайн байдлаас гарах нь урт удаан жаргалтай харилцааны үндэс гэнэ шүү.

Эх сурвалж: tiphero
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих