Авилгад нэр холбогдсон Такеда ажлаа өгнө

: 120 өдрийн өмнө / 2019-03-20 16:51:42

Японы Олимпийн хорооны ерөнхийлөгч Цунэказу Такэда албан тушаалаасаа огцорно гэж тус улсын олон нийтийн “Эн Эйч Кэй” телевиз мэдээллээ.

Такэда нь “Токио-2020” Олимп болон Параолимпийн наадмыг Токио хотод зохион байгуулах эрхийг авах үйл явцад авлига өгсөн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгагдаж байгаа билээ. Үнийн санал өгөх хорооны ахлагчаар ажилласан тэрээр өөрийгөө ямар нэгэн буруу зүйл хийгээгүй гэдгээ мэдэгдсээр байгаа юм.

Хэдийгээр 2001 оноос хойш Японы Олимпийн хорооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа түүний ажиллах албан ёсны хугацаа энэ оны зургаа дугаар сард дуусах боловч ийнхүү хугацаанаасаа өмнө ажлаа өгөх тухайгаа зарлалаа. Ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар Такэда энэхүү шийдвэрээ жилийн дараа эхлэх олимпийн наадмын нэр хүндийг унагахгүйн үүднээс гаргаж байгаа гэж “Эн Эйч Кэй” онцоллоо.
 
Франц улсын прокурорын зүгээс Токиог төлөөлсөн үнийн санал өгөх комиссыг Олон улсын олимпийн хороонд өндөр албан тушаал хашиж байсан Сенегал улсын иргэний хүүд Сингапурын “Блэк Тайдингс” гэх зөвлөх үйлчилгээний компаниар дамжуулан 2.8 сая Сингапур доллар (2 сая орчим ам.доллар)-ыг өгсөн хэмээн үзэж байгаа юм.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Манайд
120 өдрийн өмнө / 150.129.141.117

Манайд бол бур угуй шуу