Цагдаагийн ерөнхий газрын авто машинд парк шинэчлэл хийлээ

: 33 өдрийн өмнө / 2019-03-21 09:36:02

Өчигдөр Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албанаас Автобаазад Улсын төсвийн 2018 оны хөрөнгө оруулалтаар Нийслэл хотод хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэхэд ашигладаг тээврийн хэрэгслийг шинэчилж тусгай зориулалтаар иж бүрэн тоноглосон "Хьюндай аксент" маркийн 13 автомашиныг гардуулах үйл ажиллагаа боллоо.

Энэ үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Цэвэлмаа, Цагдаагийн Ерөнхий Газрын дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваа, Цагдаагийн Ерөнхий Газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Санхүү, Аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, Автобаазын дарга, цагдаагийн хурандаа Ж.Булгантамир болон Нийслэл хотын дүүргүүд дэх цагдаагийн газрын дарга удирдлагууд оролцсон юм.

Эвдэрсэн болон ашиглалтын гүйлт норм дууссан дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдийн хөдөлгөөнт эргүүлийн чиглэлд хуваарилалт хийж, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс,Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэс, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэс, Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэст тус бүр нэг, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст тус бүр хоёр автомашин гардуулан өгөв.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
32 өдрийн өмнө / 202.179.31.13

сайн л байна нөгөө түк -ийн хээ хэдийг сайн харж явдаа