Н.Энхбаяр: Үнэнийг ярьсаныхаа төлөө би цагдаад дуудагдах ёсгүй

: 32 өдрийн өмнө / 2019-03-21 11:01:51

Экс Ерөнхийлөгч, МАХН-ын дараг Н.Энхбаяр өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр гуравдугаар сарын 18-ны өдөр C1 телевизийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт орохдоо ярьсан зүйлсийнх нь төлөө түүнийг цагдаагийн байгууллагад дуудаж, дарамталсан тул мэдээлэл хийж байгаа аж. 

Тэрбээр "МАХН ард түмэнд, хэвлэл мэдээлэлд нээлттэй мэдээлдэг. "Эрдэнэт"-ийн 49%-ийн луйврын асуудлыг баримттай, эзэнтэй нь ярьснаас болж луйварт оролцсон хүмүүс эргэж худал гүжирдэж дайрах, эсвэл гэм буруугүй болж харагдахын тулд хууль шүүхийн байгууллагыг ашиглах болсон тул илчлэх нь зөв гэж үзсэн. 

Хууль, шүүх тэдний гар хөл болж, биднийг  хэлмэгдүүлж, манай нам руу дайрч байна гэж болгоомжилж байна. 

Учир нь 2016 оны сонгуулийн санал хураах өдрийн өмнө МАХН-ын Сонгуулийн штабын ерөнхий менежерээр ажиллаж байсан Э.Эрдэнэжамъян 60 тэрбумын асуудлыг гаргаж ярьсныхаа төлөө гурван шатны шүүхээр явж, торгуулж, шийтгүүлж, хохирогч болсон. 

"Эрдэнэт"-ийн 49%-ийн луйвар болсон талаар мэдээлэл өгсөн Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ нар мөн л үнэнийг хэлснийхээ төлөө хохирсон. Ч.Сайханбилэг, З.Баянсэлэнгэ хоёулаа гарын үсэг зурсан тогтоолоор Ч.Сайханбилэг буруугүй үлдэж,  З.Баянсэлэнгэ буруутан болсон. 

Үнэнийг ярьсны төлөө цагдаа нь дууддаг. Цагдаа, шүүх, прокурорыг яаж ажилладгийг би сайн мэднэ. Мэдүүлэг авчихаад, "Мөрдөн байцаалт явж байгаа тул та юу ч ярьж болохгүй" гэж миний амыг үдэх гэж байна. Би тэгж амаа үдүүлэхгүй.

Үнэхээр шударга юм бол эхлээд "Эрдэнэт"-ийн 49%-аа тогтоо. Үнэхээр шударга юм бол "ждүчин" УИХ-ын гишүүдийнхээ бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгаад, үнэн мөнийг нь тогтоочихоод намайг дууд. 

"Эрдэнэт"-ийн 51%-ийг яагаад одоо болтод цагдаагийн байгууллага шалгахгүй байгаа юм бэ. Үүнийг тухайн үед С.Баярын захиа даалгавраар хийсэн байж магадгүй гэж хардаж байгаа. 51%-ийг барьцаанд тавьснаас болж 100 гаруй сая долларын өрөнд унаад байгааг ярьсны төлөө цагдаа намайг дуудах ёсгүй. 

Прокурорын байгууллагын Сагсайн тухай би ярьсан бол үнэн. Хүмүүсийн хувь заяагаар тоглож, намайг Сагсайдаж ялсан хүн. Тэр хүний бичлэг байгаа. Би өөрөө үзээгүй ч маш олон эх сурвалжаас сонссон" гэв.

Мөн Прокурорын байгууллагын Сагсай гэж тэр хүний тухай ярьчихсан чинь л хүмүүс үнэн ч юм уу, худлаа ч юм уу гээд байна. Үнээн, би олон хүнээс сонссон. Тэр Сагсай гэж нөхөр хөөрхий хүмүүсийн хувь заяагаар тоглоод, намайг Сагсайдаж ялсан хүн байхгүй юу.

Хэр шударга хүн бэ гэдгийг хараарай. Бичлэг нь удахгүй гарах байх өө. Бичлэг байгаа гэж олон хүнээс сонссон учраас эргэлзэхгүй байна" хэмээн ярилаа.

Харин Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян оролцсон бөгөөд Монголын шүүх прокурор ийм заваан болсон гэдэг асуудал анх удаа яригдаж байгаа юм биш. Би үүнийг анх хэлснийхээ төлөө ял авсан гэв.

Энэ хэвлэлийн хурлыг хийсний дараа ч намайг дуудаж магадгүй. Гэхдээ би энэ бичлэгийг маргааш та нарт өгч болно гэв.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих