Шинэ зеланд террористууд ашиглсан хагас автомат бууг хориглолоо

: 32 өдрийн өмнө / 2019-03-21 11:17:12


Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн энэ өдөр /3 сарын 21/ хийсэн мэдэгдэлдээ цэргийн хэв маягтай хагас автомат бууг ашиглахыг хориглох шийд гаргалаа. Энэхүү шийдвэр нь өнгөрсөн долоо хоногт 50 хүний амь авч одсон террорист халдлагаас улбаалсан шийдвэр юм. Террорист үйлдэгчид дээрх хориглосон хагас автомат бууг ашигласан байна.

 

Бууны хоригийн хууль батлагдахаар албан бичгийн ажил явагдаж байгаа ч нийгэмд энэхүү хориг нь шууд хэрэгжиж эхлэх юм гэнэ. Энэхүү шуурхай арга хэмжээ нь гэмт этгээдүүд бууг хууль батлахаас өмнө авахаас сэргийлэж буй хэрэг юм.

 

Харин энэхүү бууг хэдийнээ худалдан авсан хэрэглэдэг хүмүүсийн бууг засгийн газраас буцаан татан буцааж худалдан авах аж. Ерөнхий сайд хэлэхдээ “Энэхүү шийдвэр нь улс орны төлөө тул уг бууг хэдийнээ эзэмшдэг хариуцлагатай буу эзэмшигч нар маш сайн ойлгох байхаа гэж бодож байна” хэмээжээ. Засгийн газраас бууны буцаан худалдан авалтанд зарцуулах өртөг 100-200 сая шинэ зеланд доллар (140 сая ам.доллар) болно гэнэ.

Эх сурвалж: Bloomberg
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
irgen
32 өдрийн өмнө / 66.181.164.171

yund heregleh gej buu hudaldaj avdag yum bol

Зочин
32 өдрийн өмнө / 117.111.3.115

hagas avtomat buu ezemsheed bdg yaadag nohduud ww an hiine gej avdgiin bhda