“Цэнгэг ус-Тэгш хүртээмж” арга хэмжээг зохион байгуулав

: 120 өдрийн өмнө / 2019-03-21 11:34:42


Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон ”М-Си- Эс Кока -Кола” ХХК хамтран Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Цэнгэг ус-Тэгш хүртээмж” арга хэмжээг хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс болон Онцгой байдлын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд, 28 хорооны Засаг дарга, Зохион байгуулагчид оролцсон юм. 
 Энэ үеэр ”Дахин ашиглах цэвэрлэсэн ус, техникийн ерөнхий шаардлага MNS-6734 2018 стандарт”-ыг сурталчлан таниулах сургалтыг зохион байгуулж,  “М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн томоохон бүтээн байгуулалт MBR технологи бүхий хаягдал ус цэвэршүүлэх байгууламжтай танилцсан юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих