БНХАУ-д МУ-ын иргэний 2036 он хүртэл хоригдох ялыг хэрэгсэхгүй болгожээ

: 32 өдрийн өмнө / 2019-03-21 11:59:40


БНХАУ-ын Гуандун мужийн Шэн Жэн хотын дунд шатны Ардын шүүхээс оногдуулсан хорих ялыг Монгол Улсад шилжүүлэн эдлүүлэх прокурорын саналтай ялтан О.Нямдуламд холбогдох материалыг  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат  нь 2019  оны  гуравдугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцжээ.  

О.Нямдуламд БНХАУ-ын  Гуандун мужийн дээд шатны Ардын шүүхийн 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 34 дүгээр магадлалаар хугацаагүй хорих ялыг 21 жил 6 cap хорих ял болгон өөрчилж, эдлэх ялыг 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс 2036 оны аравдугаар сарын 12-ны өдөр хүртэл байхаар шийдвэрлэсэн байжээ. Ялтан О.Нямдуламыг 2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Монгол Улсад шилжүүлэн авчирчээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гадаад улсын шүүхээс оногдуулсан хорих ялын хугацаа нь Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох ялын дээд хэмжээнээс их байвал Монгол Улсад ял эдлэх хугацааг Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялын дээд хэмжээгээр тогтооно” гэсний дагуу ялтан О.Нямдуламд оногдуулсан хорих ялыг дүйцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний биечлэн эдэлсэн  7 жил 6 сарын хорих ялыг  эдэлсэнд тооцож, хорих ялаас чөлөөлөн шийдвэрлэжээ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих