​Нийслэл болон 9 дүүргийн намын хороод хийсэн ажлаа тайлагналаа

: 32 өдрийн өмнө / 2019-03-21 14:45:52

Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр нийслэл, дүүргүүдийн иргэдийн төлөөлөгч нартай уулзалт зохион байгуулж,тэдний дүүрэг тус бүртээ хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг сонслоо.

Нийслэлийн МАН-ын хороо 2018 оноос удирдлагын шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээр  ажиллаж эхэлсэн. Д.Сумъяабазараар ахлуулсан Нийслэлийн МАН-ын хороо 2018 оны ажлын тайлан нэгтгэн гаргаж, үүндээ тохирох үнэлэлт дүгнэлт хийж 2019 оны ажлын төлөвлөгөөгөө гарган ажиллаж эхэлсэн гэв.

Ингэхдээ дүүргүүдийн намын хороодоос ирүүлсэн 2019 оны төлөвлөгөөнд тусгах саналуудыг харгалзан агуулга зорилгын хувьд нэгтгэн 9-н үндсэн чиглэл, 107-н зүйлд багтаан төлөвлөөд ажиллаж байгаа юм байна.

Дүүргүүдийн тухайд намын мөрийн хөтөлбөртэй уялдуулан дүүрэгт хийж хэрэгжүүлсэн ажлууд тулгамдсан асуудлуудын талаар намын хороодын дарга нар нь тус бүр товч тайлан илтгэлээ танилцууллаа.



Нийслэлийн Хан-Уул дүүргийн МАН-ын хорооноос “ЭКО ДҮҮРЭГ” болгох мөрийн хөтөлбөр дэвшүүлэн ажиллаж байгаа. Ногоон хөгжлийн үзэл баримтлалтай “ЭКО ДҮҮРЭГ” болгон хөгжүүлэхэд чиглэсэн 20 арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд тэргүүлэх чиглэлд хүрээлэн буй орчны тогтвортой хөгжил, орчны бохирдлыг бууруулах, хот тохижилт ногоон байгууламжийг сайжруулах талд олон ажил хийж хэрэгжүүлжээ.

Тухайлбал “Шинэ Хан-Уул цэцэрлэгт хүрээлэн” буюу 120-ын гүүрэн байгууламжийн баруун талд 1600 м2 талбайг цэцэрлэгжүүлж усалгааны систем байгуулан 41 зүйлийн 204 ширхэг амьтны барималыг шинээр хийж, орчныг камержуулсан, ангилагдсан дахин боловсруулах хог хаягдал тээвэрлэх 13 цэг бий болгосон.

Мөн инженерийн шугам сүлжээний хангамжийгсайжруулах чиглэлээр 2018 онд 699 ширхэг гэрэлтүүлэг хийсэн бол 2019 онд 380 ширхэг гэрэлтүүлгийг хийх бөгөөд ингэсэнээр тус дүүргийн гэрэлтүүлгийн асалт 98  хувьд хүрэх гэнэ.Камержуулалтын тухайд Хан-Ул дүүрэгт өнгөрсөн хугацаанд 1147 ширхэг камерыг нийтийн эзэмшлийн талбайд суурилуулсан бол энэ онд 295 ширхэг камерыг суурилуулахаар ажиллаж байгаа гэнэ.

Ниийгмийн болон дэд бүтцийн хөгжлийг өрх бүрт хүргэх зорилтын хүрээнд Ерөнхий боловсролын 3 сургууль, 3 сургуулийн өргөтгөл, 6 цэцэрлэг шинээр барьж,өргөтгөжээ. Мөн арьс ширний 80 айлын дахин төлөвлөлт, 11-р хороо орчмын хотхонуудыг цэвэр бохир ус,дулааны төвлөрсөн шугамд холбох, Сонгины модон гүүрийг төмөр бетон болгон шинэчлэх, гэх мэт ажлуудыг энэ онд бүрэн дуусгахаар ажиллаж байгаа юм байна.

Харин Хан-Уул дүүрэгт нэн тулгамдаж буй хэд хэдэн асуудал бийг мөн энэ үеэр танилцуулсан. Тодруулбал 2,3 дугаар хорооны суурьшлын бүсэд арьс шир боловсруулах үйлдвэрлэл эрхэлж буй  31 аж ахуй нэгж байгууллага бий. Эдгээр үйлдвэрийн орчмын хөрсний бохирдол мэргэжлийнбайгууллагын судалгаа, дүгнэлтээр  хөрсний бохирдлын хэмжээ 3 дахин хортой түвшинд байна гэж үзжээ. Энэ асуудлыг онцгойлон анхаарч арга хэмжээ авах шаардлага байгаа гэдгийг дүүргийн Засаг дарга, Намын хорооны дарга Ж.Алдаржавхлан танилцууллаа.
 
Энэхүү уулзалтаар нийт 9 дүүргийн намын хороодын дарга нар дүүрэг тус бүртээ хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын ажлууд болоод тулгамдаж буй асуудлуудын талаарх товчхон тайлан танилцуулсны дараа МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцгойлон сайн ажилласан дүүргүүдээр Чингэлтэй, Хан-Уул, Налайх, Багахангай, Багануур зэрэг дүүргүүдийг нэрлэж сайшаалаа.

Цаашид нийслэл болоод дүүргүүдэд хийгдэх бүтээн байгуулалтын болоод иргэд олон нийт рүү чиглэсэн олон ажлуудыг хариуцлагатай, бүтээмж өндөртэй хийж хэрэгжүүлж дуусгах хэд хэдэн үүрэг даалгаварууд өгөв.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
32 өдрийн өмнө / 66.249.82.84

НАМ ТӨРИЙН АЖИЛ ЭРГЭЭД НИЙЛЭЭ ЮУ ДАА.