3 сарын 22: Өнөөдөр болох үйл явдал

: 32 өдрийн өмнө / 2019-03-22 09:15:21

10.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Түүх мартахгүй” уран сайхны киноны уран бүтээлч нар мэдээлэл хийнэ.

10.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийн туршлага солилцох уулзалт болно. Утас: 88919395

10.00 цагт Улаанбаатар хот дахь гаалийн газарт "Зэрлэг амьтан хамгаалах , тэдгээрийн хууль бус худалдааны гэмт хэрэг зөрчилтэй тэмцэхэд төрийн байгууллагууд болон албаны эрэлч ноходын оролцоо ба ач холбогдол" уулзалт хэлэлцүүлэг болно. Утас: 80996505

10.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд “Туул голын сав газрын төлөв байдлын үнэлгээ” төслийн үр дүнг танилцуулна. Утас: 88054040

10.00 цагт “Туушин” зочид буудалд "Ардчилал ба оролцоот эдийн засаг" хэлэлцүүлэг болно. Утас: 88989878

10.00 цагт ШУА-ийн Төв байранд “Уур амьсгалын өөрчлөлт-Усны менежмент” хэлэлцүүлэг болно. Утас: 98119897
10.30 цагт НЗДТГ-т НИТХ-ын тэргүүлэгчид  хуралдана.

10.30 цагт НМХГ-аас барилга угсралт, агаарын бохирдлын талаар хийсэн хяналт, шалгалтын дүнгээ өөрийн байрандаа танилцуулна. Утас: 91887887

11.00 цагт ЭМЯ-наас “Дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдөр 2019” сэдвээр өөрийн байрандаа мэдээлэл хийнэ.

11.00 цагт СЭМҮТ-д Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр 24 цагаар мэдээлэл, зөвлөгөө өгөх 1800-2000 утасны нээлт болно. Утас: 95 735187, 99065653

11.00 цагт УУХҮЯ-нд АМГТГ-аас “Монголын геологи хайгуул-2019” чуулга уулзалтын талаар мэдээлнэ. Утас: 99089666, 99160069

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д ХЗДХ-ийн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.30 цагт Хан-Уул дүүргийн III хороонд ашиглалтын шаардлага хангахгүй байрыг буулган шинээр барьсан орон сууцны оршин суугчдад түлхүүр гардуулна. Утас: 99082884, 91991175, 99111879

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Найруулагч Ж.Сэнгэдорж “Би нар” уран сайхны киноны талаар мэдээлнэ.

12.00 цагт ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвд Тээврийн цагдаагийн албанаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

13.00 цагт Улсын Драмын Эрдмийн Театрт Нэрт найруулагч,жүжигчин,багш Г.Доржсамбуугийн мэндэлсний 70 жилийн ойд зориулсан "Тэнгэр мэднэ" хүндэтгэлийн ёслол болно.

14.00 цагт Монголын уран зургийн галерейд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын гэрэл зурагчдын хамтарсан “Mongolian press photo” үзэсгэлэнгийн нээлт болно.

16.00 цагт ШУА-ийн Одон орон,геофизикийн хүрээлэнгийн Сансар, од эрхэсийн ордонд “Одон орон, сансар судлалын ололт, амжилт” өдөрлөг болно. Утас: 98119897

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

11.00 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

15.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих