Өнөөдөр Наурыз буюу Нарны баярын өдөр

: 120 өдрийн өмнө / 2019-03-22 09:19:06

Өнөөдөр Казах ард түмний үндэсний Наурыз баяр тохиож байна. Гуравдугаар сарын 22 буюу өдөр шөнө тэнцдэг энэ өдрийг ислам шашинт орнуудын цаг тооллоор шинэ он гарч, хаврын улирал эхэлсэн өдөр гэж үздэг байна. 

Хаврын урь орж, байгаль дэлхий сэргэн, усны шувууд ирж, мал төллөн, амьтай бүхэн сэргэн цагаан идээ, уураг идэх завшаан тохиодог үед энэ баяр болдгоороо онцлогтой. Казахууд нарыг шүтэх бөгөөд гуравдугаар сарын 22-ны өглөө эртлэн босож нарыг шинжин, тухайн жилийнхээ өнгө төрхийг хэлэлцэнэ. Уг баярыг мөн нарны баяр ч гэж нэрийднэ. Наурызын баяраар ахан дүүс, хотол олноороо учран золгож, аксакалуудаа (ахмадууд) хvндэтгэх ялдамд үр хүүхэд, залуусдаа эрхэм сургаалиа хайрлан хүртээж, үдэж буй оныхоо ажил үйлс, ололт амжилтаа шүүн хэлэлцдэг.

Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн Наурызын баярыг тэмдэглэдэг. Наурызын баярыг 2010 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 64 дэх хуралдаанаар Олон улсын баяр болгон баталж, ЮНЕСКО “Дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэсэн. Наурыз бол шашны баяр бус, байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтөний баяр юм. 

Манай улсын нийт хүн амын 3.9 хувийг казах угсаатан эзэлдэг бөгөөд нийт казах иргэдийн 75.7 хувь нь Баян-Өлгий аймагт амьдардаг.

Өнөөдөр Наурыз буюу Нарны баярын өдөр

Өнөөдөр Наурыз буюу Нарны баярын өдөр

 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих