Нобелийн энх тайвны шагналд 16 настай сурагч охин нэр дэвшлээ

: 120 өдрийн өмнө / 2019-03-22 09:25:13

Швед болон Норвегийн парламент өдгөө 16 настай Грета Тунберг гэх сурагч охиныг дэлхийн цаг уурын өөрчлөлттэй идэвхтэй тэмцсэнийх нь төлөө Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн байна.

Сурагч охин өнгөрсөн наймдугаар сараас эхлэн Стокгольм дахь парламентын ордны гадаа дэлхийн уур амьсгалын тухай Парисын гэрээнд заасан шаардлагуудыг биелүүлэхийг засгийн газраас шаардаж "хичээл хаялт" зарлажээ. Тэрээр түүний шаардлагыг биелүүлэхээс нааш баасан гараг бүр хичээлдээ суухгүй гэдгээ мэдэгдсэн юм. Үүний дараа дэлхийн олон орны сурагчид Гретагийн санаачилгыг дэмжиж, ижил төрлийн жагсаал, цуглаан зохион байгуулж эхэлжээ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих