Прокурор асан Е.Сагсайн бусдад бэлгийн дарамт үзүүлсэн бичлэгийг ил болголоо

: 31 өдрийн өмнө / 2019-03-22 12:09:40

Хуульзүйн дэд сайд асан, МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамьян өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэрбээр өчигдөр амалсан ёсоор Улсын ерөнхий прокурорын орлогч, прокурор асан Е.Сагсайгийн бичлэгийг хэсгийг олон нийтэд үзүүлэв.

Э.Эрдэнэжамьян  бичлэг өгсөн эх сурвалжаа хэлэх боломжгүйгээ тодотгоод  "Бидэнд нэгэн иргэнээс 4-5 минутын бичлэг ирсэн. Өөрийнхөө эрхшээлд байгаа хүмүүсийг шүүх цагдаагийнхан бэлгийн дарамтанд оруулдаг гэх мэдээлэл бий. Тэдний нэгээс нь ирүүлсэн бичлэгийг өнөөдөр ил болгож байна. 

Ерөнхий агуулга нь нэг газар байгаа Е.Сагсай прокурорыг эмэгтэй хүнтэй хамт байж байхад нь хэсэг залуучууд дайрч ороод бичлэг хийсэн юм байна. Улмаар "та яаж байгаа юм бэ, яагаад энэ хүнийг хүчирхийлж байгаа юм бэ" гэж асуусан.

Хариуд нь амлалт авч байна. "Таны яриад байгаа хүнийг хорихоос суллаж өгнө. Өнөөдөр биш биз дээ. Би өөрийнхөө чадах чинээгээр суллаж өгнө" гэх мэтээр барьцаанд орж, суллахаар амлаж байгаа бичлэг юм.

Эмэгтэй хүний дүрсийг хасч товчлон хүргэж байна. Уг нь хүмүүст үзүүлээд байх бичлэг биш л дээ. Гэхдээ ийм бузар булай явдлыг таслан зогсоох ёстой. Хэн ч хэнийг бэлгийн дарамтанд оруулж асуудал шийдэх ёсгүй.  Иймэрхүү байдлаар барьцаанд ормогцоо бусдын даалгавараар хэнийг ч хамаагүй сулладаг, ялладаг байдал энэ нийгэмд байна. Ийм хүмүүс хууль системийн байгууллагад ажиллаж байна" гэлээ. 

Нийт 4-5 минутын уг бичлэгээс олон нийтэд үзүүлэх боломжтой цөөн хэдэн секундын бичлэгийг үзүүлсэн бөгөөд уг бичлэгт прокурор асан Е.Сагсай нь бичлэгт хамт байсан эмэгтэйгээ бэлгийн дарамтад оруулсан, секс хийж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч, бичлэг хийсэн этгээдүүдийн тулган шаардсанаар ямар нэгэн хэргийг маргаашийн дотор шийдэж өгнө гэдгээ нүцгэн сууж байгаад амалж буй талаар байв.

Эрхзүйч н.Буяннэмэх "Сүүлийн үед Монгол улсад хууль хяналтын байгууллага ард иргэдийнхээ эсрэг ажилладаг боллоо. Өчигдөр Хууль зүйн сайд Ц.Нямдорж С.Зориг агсныг хөнөөсөн этгээдийг өмөөрч, ялласан прокурор шүүгч нарыг илтэд шүүмжилж, шүүхээр ял авсан улсууд нь хэлмэгдсэн байна гээд ар гэрийнхнээс нь уучлалт гуйлаа.

Хяналт тавьж байгаа прокурорын байгууллага шударга ажиллаж байна уу үгүй юу. Мөн Улсын ерөнхий прокурорын туслах Е.Сагсай хууль цаазын итгэмжлэгдсэн төлөөлөгч хийж байх үедээ ёс зүйн ямар бүдүүлэг алдаа гаргасныг бид өнөөдөр дэлгэн тавьж байна" гэлээ.

Мөн тэд хэрэв Е.Сагсай бичлэгийн талаар гомдол гаргаж, гүтгэсэн гэвэл шүүхийн өмнө уулзахад бэлэн гэдгээ хэллээ. 



 

  
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Иргэн
28 өдрийн өмнө / 64.119.17.86

САГСАЙГ МЭДНЭЭ МУУХАЙ ХҮН ГАР ХАРНА НЭГ БОЛ АРХИ УУЖ ХҮҮХЭН ШАХНА БҮХ ЮМ ТААРЧ БНА ҮНЭН ТӨРХ НЬ ЭНЭ ШҮҮ

Онигоо прокурор
28 өдрийн өмнө / 64.119.17.86

Ийм хүн яг шудрага ажилж харагдаач хүнийг мэдсээр байж хүчээр хэлмэгдүүлж шоронд хийдэг гэмт хэрэгтэнг суллаж чаддаг л гар бна энэ хүнд хариуцлага тооцож яллах ёстой манайхаас өөр оронд шууд хэрэгт татагдаж орсон байгаа шүү хууль шүүх прокуор үнэн ялзарсан байгаан эмэгнэл сагсайг шал гар ёстой маш НОТОЙ юм байна

Золоо
29 өдрийн өмнө / 64.119.17.86

Үнэн баримттай бичлэгтэй хэрэг байна сагсайгийн дуу хоолой секс хийсэн үнэн үнэн гэж хэлж байна өөрөө ямар ИЧДЭГГҮЙ архичин бэ банзал хар

Зочин
29 өдрийн өмнө / 64.119.17.86

ЗӨВ ЗӨВ АРД ТҮМЭН МЭДЭЖ АВАХ ЁСТОЙ ИЙМЭЛ ЛУРАЗУУД ТӨРИЙН ШҮҮХЭД АЖИЛЖ ХУДЛАА АЛБАН ТУШААЛ АШИГЛАЖ ӨӨРСДИЙН ХҮСЭЛЭЭР ШОРОНД ХИЙЖ ШОРОНД ОРОХ ЁСТОЙ ХҮНИЙГ СУЛЛАЖ ГЭМГҮЙ ХҮМҮҮСИЙГ ГЭМТ ХЭРЭГТЭН МЭТЭЭР ШОУ ХИЙЖ ХҮЧЭЭР ЯЛ ӨГЧ БАЙСАН БҮР ТОД БОЛЖ БАЙГААН ИЛ ТОД БОЛСОН ИЙМЭЛ БУЗАРУУД ГИШҮҮН Ч ХИЙЖ БАЙСАН ПРОКУРОР ХҮНД БАЙХ ЁСГҮЙ ҮЙЛДЭЛ ДОРОМЖИЛОЛ ГЭДЭГ ЧИН ЭНЭ БНА МАШ НОТОЙ САГСАЙ ШҮҮХ ШУДРАГААР ЯЛ ӨГ ЭНЭ ЁАГСАЙД ҮНЭН САГСАЫДАХ АЖИЛГАА ЭНЭ БНА НОТОЙ ХАРИН ЭНЭ МУУХАЙ ГЭМТ ХЭРЭГИЙГ ИЛ БОЛГОЖ БАЙГАА ЗАЛУУСТ АЖИЛИЙН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ ! ЗӨВ ДЭМЖИЖ БНА