У.Хүрэлсүх “Сахал“ Д.Эрдэнэбилэгийн банктай хэлэлцээр хийхгүйгээр шийджээ

: 31 өдрийн өмнө / 2019-03-22 13:53:13

2019 оны 3 сарын 6-нд УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн Н05/05 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1,2 дугаар зүйлийг үндэслэн "Эрдэнэт үйлдвэр" ХХК, Монголросцветмет ХХК-д зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоосон билээ.

Мөн "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч гэх "Худалдаа Хөгжлийн Банк"-ы ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, тэдний үүсгэн байгуулсан жийргэвч компани болох "Монголын зэс" корпорацийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг  мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр хуулийн байгууллага шалгаж байгаа.

Үүнээс хойш "Монголын зэс" корпораци болон Худалдаа Хөгжлийн Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Дарга Д.Эрдэнэбилэг нар Монгол Улсын Засгийн Газрын тэргүүн, Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд хандан УИХ-ын 2017 онд батлагдсан 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн Газартай хэлцэл хийх саналаа дарааллан хүргүүлсэн билээ.

Өөрөөр хэлбэл "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг худалдан авахад зарцуулсан 400 сая ам.доллараа Монгол Улсын Засгийн Газраас "Сахал" Д.Эрдэнэбилэг тэргүүтэн буцаан авна гэсэн үг.

Харин энэ саналыг нь  Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх хүлээж авахгүй байхаар хатуу шийдсэн тухай эх сурвалж өгүүлж байна.

Тиймээс ч өчигдөр Монгол Улсын Засгийн Газар хуралдаж,  ”Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь батлав. 

Харин "Худалдаа Хөгжлийн Банк" буюу түүний буй болгосон "тоглоомын компани" болох "Монголын Зэс" корпораци Олон улсын арбитрын шүүхэд хандахаар материалаа бэлэн болгосон бөгөөд одоо болж буй бүхий л Засгийн Газрын шийдвэрүүдийг нотлох баримт болгон хадгалж буй юм байна.

"Сахал" Д.Эрдэнэбилэг ба түүний байгуулсан "тоглоомын" компанийхны төлөвлөгөө бол  "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талд буцааж,  400 сая ам.доллараа авах явдал гэдэг нь тодорхой болжээ.

Sonin.mn
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
29 өдрийн өмнө / 64.119.17.86

Шууд шоронд хийлдээ үхсэнээ хийгээд байгаа юм БАТТУЛГАА хүрэлсүхээ айгаад байгаа юмуу өөрсдийн чин амьтан болгон гээд байгаа юм байнлдаа онигоо ийм төртөө ч байх гэж маш НОТОЙ муу Баттулга хүрэлсүх өөрсдөө хамсаатанууд шоронд хий наад сахал элбэгдорж энхболд оо !!!!!!!!!!! Шоронд хий энэ нохойг

Зочин
29 өдрийн өмнө / 64.119.17.86

САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ ЭНХБОЛД ЭЛБЭГЭЭ Г ШУУРХАЙ ШОРОНД ХИЙХ ЁСТОЙ МАШ ИХ НҮГЭЛТЭЙ БҮХ АРД ТҮМЭН ХЭЛЖ БНА НӨГӨӨ ШУДРАГА ЁС ХААНА БНА ХҮРЭЛСҮХ БАТТУЛГАА ШААРДАЖ БАЙНА

Зочин ХҮРЭЛСҮХ БАТТУ
29 өдрийн өмнө / 64.119.17.86

Шуурхай шоронд хийх ёстой бүх нь ард түмэнд ил тод болсон хэн нь хэн гэдэгийг мэддэг болсон шууд сахалийг элбэгээ эгхболдтойн шоронд хий

Зочин
29 өдрийн өмнө / 59.153.87.31

баттулга путинтэй ярилцахад болоо тэгээд наад луйварчингуудыг шоронд хатаа

Х
31 өдрийн өмнө / 202.126.89.47

Хүүкиин хөрөнгө орлргын мэдүүлэгдээ бичсэн тэрбум төгрөгнии хадгаламжииг хурааж авии..хаанаасаа олдог бнаа

зочин
31 өдрийн өмнө / 66.181.178.226

Тийм юм байх ёсгүй. Путинтэй яриад бол оо.