ЭЕШ: Монгол хэл, бичгийн шалгалт өгөхөөр 18500 орчим хүн бүртгүүлжээ

: 32 өдрийн өмнө / 2019-03-22 14:43:02

-Босго оноондоо хүрээгүй шалгуулагчид ирэх дөрөвдүгээр сарын 20-нд дахин шалгалт өгч болно-

Элсэлтийн ерөнхий шалгалтын босго болох Монгол хэл, бичгийн шалгалт энэ сарын 23-нд буюу маргааш улс орон даяар болно. Өнөөдрийн байдлаар шалгалт өгөхөөр 18 мянга 50 орчим хүн бүртгүүлээд байна. Шалгалтын босго оноо 400 бөгөөд үүндээ хүрээгүй шалгуулагчид ирэх сарын 20-ны өдөр дахин шалгалт өгч болох юм байна.

Монгол хэл бичгийн шалгалтын бүртэл өнгөрсөн сарын 14-нөөс энэ сарын 4-ний өдөр хүртэл үргэлжилжээ. Ингээд 18500 орчим хүн бүртгүүлсний 1700 нь өмнөх оны төгсөгчид байгаа бол 17 мянга гаруй нь БСШУСЯ-ны мэдээллийн санд байгаа энэ жилийн төгсөгчид байна. Шалгалт энэ сарын 23-нд болох бөгөөд дөрвөн агуулгатай байх аж.

Жилийн жилээс жилд Монгол хэл бичгийн шалгалт өгч байгаа сурагчдын монгол хэлний унших чадварын үзүүлэлт өсч байгаа ч Зөв бичих, Монгол бичгээр унших, хөрвүүлэх чадвар дээр оноо алдсан хэвээр байгаа гэнэ.

Сурагчид их дээд сургуульд элсэхийн тулд заавал Монгол хэл бичгийн шалгалтын босго оноогоо авсан байх учиртай. Тиймээс энэ сарын 23-нд буюу маргааш зохион байгуулагдах шалгалтаар босго оноондоо хүрч чадаагүй шалгуулагчдад дахин боломж олгох үүднээс ирэх дөрөвдүгээр сарын 20-нд хоёр дахь шалгалтыг зохион байгуулах шийдвэр гаргажээ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
32 өдрийн өмнө / 202.9.42.240

Нодлин 46000 хүүхэд эеш өгсөн