“Татварын ерөнхий хуулийн өөрчлөлт ба жижиг дунд үйлдвэрлэл” уулзалт боллоо

: 31 өдрийн өмнө / 2019-03-22 16:30:39

“Татварын ерөнхий хуулийн өөрчлөлт ба жижиг дунд үйлдвэрлэл” сэдэвт хэлэлцүүлэг, уулзалтыг өнөөдөр Хангарьд ордонд зохион байгууллаа.

Уулзалтад НИТХ-ын тэргүүлэгч, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв ОНӨҮГ-ын дарга  Д.Баярсайхан оролцлоо. Энэхүү уулзалтын зорилго нь татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах, аж ахуйн нэгжүүдэд холбогдох хуулийн төслийн өөрчлөлтүүдийг таниулах юм.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн хуулийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, татварын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулан сурталчлах замаар хуулийн үйлчлэх зохистой харилцааг нэмэгдүүлэхээр уулзалтыг зохион байгуулж байна.

Энэхүү уулзалтыг нийслэлийн Татварын газар, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв ОНӨҮГ хамтран зохион байгуулж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих