Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар талийгаач С.Зоригийн хэргийн талаар мэдээлэл өглөө

: 120 өдрийн өмнө / 2019-03-22 16:42:42

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, С.Зориг агсны хэргийн материалтай холбоотой асуудлыг нууцын зэрэглэлтэй хэлэлцлээ.

Тухайн үед хэрэг шалгах явцад яллагдагч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэсэн мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдэгдэж байсан юм. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн нууцын зэрэглэлтэй бичлэгийг Засгийн газрын гишүүдэд танилцуулах байжээ.

Гэвч прокурор энэхүү бичлэгийг Засгийн газрын гишүүдэд үзүүлэхийг зөвшөөрөгүй гэсэн мэдээллийг өглөө. Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшингээс тодруулахад “С.Зоригийн хэрэгтэй холбоотой мэдээлэл сонслоо. Энэ ажиллагаа хэрхэн явагдсан, хууль ёсны дагуу байсан эсэх талаар л мэдээлэл солилцлоо.

Ц.Нямдорж сайд болон Тагнуулын ерөнхий газрын дарга нар хуралдаанд мэдээлэл өгсөн. Ялангуяа яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзэх гэсэн боловч прокурорын зүгээс зөвшөөрөөгүй. Ер нь бол энэ бичлэгийг гишүүдэд болон олон нийтэд ил болгох ёстой. Энэ бичлэгийг ил болгох, үзэх ёстой гэж шийдвэр гаргасан" гэлээ.

Өөрөөр хэлбэл, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хэрэг хүлээлгэхийн тулд эрүүдэн шүүсэн гэх нууц бичлэгийг Засгийн газар болон иргэдэд ил үзүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын гишүүд үзсэн байна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
болд
119 өдрийн өмнө / 103.57.92.131

прокурор гэж хөгийн амьтадын булай түрүүчээсээ олон нийтэд ил болж, хууль бусаар үйл үйлдсэн ажиллагааг нь бүрэн илрүүлж, ард олны бухимдлыг тайлж, бүх насаар нь хорьж, бүх хөрөнгийг нь хураагаад, цаашид дахин ийм балиар, заваан үйлдэл гаргуулахгүй байх арга хэмжээг авах хэрэгтэй