Х.Цагаанбаатар самбо бөхийн дэлхийн цомоос хүрэл медаль хүртлээ

: 26 өдрийн өмнө / 2019-03-25 11:36:44

Олон улсын самбо бөхийн холбооны “А.Харлампиевын дурсгалд-2019” Дэлхийн цомын АШТ-ий 2 дахь өдөр эрэгтэйчүүдийн 90 кг-д Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртлээ.

“Афин 2004” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар жүдо бөхийн шилдэг тамирчин төдийгүй самбо бөхөөр ДАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртэж байсан шилдэг тамирчин билээ.Тэрбээр 2019 онд жүдо, самбо бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэж медальт байрт шалгарсан юм. Түүний хувьд 2019 оны олон улсын тэмцээний гараагаа ийнхүү амжилттай эхлүүллээ.

ОХУ-ын Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд болж байгаа ДЦАШТ-д 10 гаруй орны тамирчид оролцож байгаа юм. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 68 кг-д Ц.Батцэцэг аваргын алт, 52 кг-д Б.Баасанхүү хүрэл медаль тус тус хүртсэн.

Харин дараагийн өдөр эрэгтэйчүүдийн 74 кг-д 2019 оны улсын аварга Н.Хадбаатар /”Хилчин”/ мөнгөн медалийн эзэн болсонюм. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Европын хошой аварга ОХУ-ын Куржевт ялагджээ. Москвад болж буй самбо бөхийн “Дэлхийн цом”-д олон улсын шүүгч, самбо бөхийн дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин Х.Батхишиг шүүгчээр ажиллаж байна. Тэмцээн өнөөдөр дуусна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
26 өдрийн өмнө / 202.55.182.26

баяр хүргэе амжилт хүсье

Хан Уул дүүрэгт 19-р
26 өдрийн өмнө / 202.131.225.150

Хан Уул дүүрэгт 19-р хороололд 3 өрөө байр яаралтай худалдаж авна. 99115877