Орос, Японы эрдэмтэд 28,000 жилийн настай арслан зааны эсүүдийг дахин амьдруулжээ

: 93 өдрийн өмнө / 2019-03-25 12:00:46

Японы болон Оросын эрдэмтдийн баг 28,000 жилийн настай арслан зааны эсүүдийг амжилттайгаар дахин сэргээсэн болохоо "Scientific Reports" сэтгүүлд хэвлүүлсэн эрдэм шинжилгээний ажилдаа тайлагнажээ.

Тэдгээр эсүүд нь Сибирийн мөнх цэвдгийн доор гайхалтай сайн хадгалагдан үлдсэн байсан "Юка" нэртэй арслан зааных юм байна. 2012 онд олдсон "Юка"-ийн биеэс эрдэмтэд бөөм хэлбэрийн цогцыг "цөмийн шилжүүлэлт" гэх аргаар салгаж аваад хулганы өндгөн эсэд суулган туршилт хийжээ.

Дараагаар нь эрдэмтэд бөөмийн цогцыг шинэ орчинд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг амьд эсийн дүрслэлийн аргаар шинжлэхэд биологийн идэвхтэй үйл ажиллагаа явагдаж эхэлсэн нь харагдсан байна.

Эрдэмтдийн багийн ахлагч, 90 настай Акира Иритани энэ талаар "Эсүүд хөдөлж эхлэхийг микроскопоор хараад сэтгэл маш их хөдөлсөн. Ийм зүйл харна гэж 20 жилийн турш найдаж явлаа" хэмээн өгүүлжээ.

Гэхдээ эсийг амьдруулсан энэхүү ололт нь 4000 гаруй жилийн өмнө устсан арслан зааныг клоны аргаар дахин бүтээхэд хангалттай бус байгаа юм. Эрдэмтэд арслан зааны эсүүдэд биологийн чухал процесс болох хуваагдлын явцыг өдөөх боломжгүй байжээ. Түүнчлэн "Юка"-ийн ДНХ-ийн дээж хэдийгээр сайн хадгалагдан үлдсэн ч гэмтэл ихтэй байгаа нь арслан зааныг эргэн ирүүлэхэд гол саад болж байгаа хүчин зүйлсийн нэг аж.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
92 өдрийн өмнө / 211.36.142.107

заандаа гол биш л дээ. эцсийн дүн бол хүнийг амьдруулах юм.

Зочин
92 өдрийн өмнө / 211.36.142.107

заандаа гол биш л дээ. эцсийн дүн бол хүнийг амьдруулах юм.

аги
92 өдрийн өмнө / 49.0.147.33

шинжлэх ухааны ололт амьдралд тунчиг ойрож байна шүү бид ч азтай л даа

ulamjlal
92 өдрийн өмнө / 202.131.225.34

zaanii yas ondolzuuleed zolig yumaa

kkk
92 өдрийн өмнө / 66.181.160.22

mohson bol taiwan orhih ni chuhal shuu