АТГ С.Баярцогтын ОФФШОР ДАНСНЫ ХУУЛГЫГ хоёр өдрийн өмнө хүлээн авчээ

: 26 өдрийн өмнө / 2019-03-25 14:27:10

УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарь улсад албан ёсны айлчлал хийх үедээ Сангийн сайд асан С.Баярцогтын оффшор дахь дансны таван хуулгыг авч ирсэн талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан мэдээлсэн билээ. Тэрбээр С.Баярцогтын Швейцарь дахь оффшор таван дансны гүйлгээ, дэлгэрэнгүй тайланг Монгол Улсад авч ирсэн төдийгүй Гадаад харилцааны яамаар дамжуулж, АТГ-т хүргүүлэхээр болсон талаар ярьсан байдаг.

Харин Сангийн сайд С.Баярцогт мэдээлэл хийхдээ "Анх шалгагдаж эхлэхдээ л өөрийн оффшор таван дансны хуулгаа АТГ-т өгсөн" хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл АТГ Сангийн сайд асан С.Баярцогтын Швейцарь дахь оффшор таван дансны дэлгэрэнгүй тайланг хоёр өдрийн өмнө хүлээн авчээ.

Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар "Сангийн сайд асан С.Баярцогтын Швейцарь дахь дансны хуулгыг АТГ хоёр хоногийн өмнө албан ёсоор хүлээж авсан" гэж мэдэгдлээ. 

Эх сурвалжийн хэлснээр бол Сангийн сайд асан С.Баярцогт өөрийн дансны хуулгаа АТГ-т өгсөн ч албан ёсны баримт гэж хэлэхэд учир дутагдалтай байжээ.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатарын айлчлалын бүрэлдэхүүний авч ирсэн С.Баярцогтын Швейцарь дахь оффшор таван дансны дэлгэрэнгүй хуулга нь баталгаажсан, мөрдөн шалгалтын үеэр ашиглаж болох албан ёсны баримт гэдгийг АТГ-аас онцоллоо. 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Са
24 өдрийн өмнө / 66.181.160.68

Монголчууд одоо эв нэгдэлтэй байж дэлхийн хамгийн хорон санаат том компанитай дэлхийн шүүхийн өмнө очиж нэхий дээлээ уралцаж эх орныхоо баялгыг авч үлдэх хэрэгтэй.Элбэгдоржийн хэлснээр халамжгүй хадмаас том охиноо салгаж авах цаг ирлээ.

Одоо
25 өдрийн өмнө / 150.129.141.117

Одоо хэрхэн хариуцлага хулээхийг л

Зочин
26 өдрийн өмнө / 124.158.89.2

Хэн олж ирсэн нь ямар хамаа бнаа. Энэ хулгайчын асуудал л ил болж байвал. Цаашаа ОТ-н гэрээг өөрчлөх боломж гарах ч юм билүү. Одоо харин сайн шалга.