НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгох боломжтой

: 25 өдрийн өмнө / 2019-03-26 09:59:30

 Иргэдийн худалдан авалтын НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгох боломжтой гэж Сангийн сайд Ч. Хүрэлбаатар мэдэгдэж байна.

Энэ талын бүртгэл, мэдээллийн систем бэлэн болж, бүр сар тутам буцаан олгох техникийн боломж ч бүрдээд байгааг хэлж байна. Гэхдээ Татварын багц хуулинд НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгохоор тусгаад байна. Сар бүр олгоход иргэдийн авах буцаан олголтын хэмжээ бага буюу тодорхой хэмжээгээр хуримтлал үүсээгүй байдаг тул ийнхүү улиралд нэг удаа олгож байхаар болоод байна. Ингэхдээ буцаан олголтын хувь хэмжээг нэмэхгүй гэдгээ мэдэгдлээ.

Манай улсад НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхлээд гурван жил болж байна
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
25 өдрийн өмнө / 66.181.183.24

улирлаар авбал 15-20 мянган төгрөгийг нийт хүмүүсийн 80-90 хувь л авах байх өөр олигтой юм сэдээч ээ НӨАТ-ын буцаан олголтыг 10 хувь ,орон сууцны зээлийн хүүг 3-5 хувь болгох гээд шийдэх асуудал зөндөө байна хэндч хэрэггүй юмаар битгий оролдоод бай

Зочин
25 өдрийн өмнө / 122.201.23.201

тэг тэг бид нөт өгдөг газруудтайгаа хуйвалдаад нөтгүй авч байя болно биздээ.

Зочин
25 өдрийн өмнө / 66.181.161.27

жилдээ авч байсан нь дээрээ тэгвэл авсан болно