Мөнгөн Завъяагийн урд байрлах нүхэн гарцыг засварлаж байна

: 25 өдрийн өмнө / 2019-03-26 10:16:15

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, "Хүнсний 20"-ийн нүхэн гарцын засвар, шинэчлэлийн ажлыг Төр хувийн хэвшлийн түншлэлээр 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэл засварлахаар болжээ.

Хуучнаар "Хүнсний 20" буюу одоогийн Мөнгөн Завьяагийн урд байрлах нүхэн гарц нь анх 1988 онд баригдаж өнөөдрийг хүртэл засвар үйлчилгээ огт хийгдээгүй юм байна. Нүхэн гарцны таазнаас ус шүүрдэг, ус зайлуулах худгийн насос ажиллагаагүй болсон, үдэш оройн цагаар зорчих хэсэг гэрэлтүүлэггүй бөгөөд худалдаа, үйлчилгээ эрхлэх зориулалтгүй аж.

Х
удалдаа эрхлэгч нар ньзөвшөөрөлгүйгээр тогтмол үйл ажиллагаа явуулж байсан байна. 

Засварын ажлын хүрээнд шатны орц гарцад шинээр бүхээг хийж, туннелийн дотоод хэсгийн ус зайлуулах шүүрт худаг, трапыг шинэчлэн сэргээж насос суурилуулах, дээврийн ус нэвчилтийг зогсоох, цахилгааны монтажийг иж бүрэн шинэчлэх, камержуулалт, шат болон дотор ханыг иж бүрэн тохижуулан ашиглалт, цэвэрлэгээг үйлчилгээг мэргэжлийн байгууллагад шилжүүлэн камерийн хяналтыг 24 цагаар Улаанбаатар хотын Шуурхай удирдлагын зохицуулах төвөөс хяналт хийх боломжийг бүрдүүлэх аж.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
24 өдрийн өмнө / 66.181.176.14

Худалдаа эрхлэхийг нь зогсоо эзэнтэй болго, байнгын гэрэлтүүлэг цэвэрлэгээг тогтмол хийлгэ 120-н,Сансарын гэх мэт цэвэрлэгээг нь сайжруулаачээ хүн аймаар үнэр танартай хотын дарга АМАРСАЙХАН та нэг яваад үз дээ олон албатаа дагуулаад ажил чинь эндээс л эхлэнэ.