Нийслэлийн ИТХ-ын төсөв санхүү, эдийн засгийн хороо хуралдлаа

: 25 өдрийн өмнө / 2019-03-26 11:09:14

Нийслэлийн ИТХ-ын Төсөв санхүү, эдийн засгийн хороо өнөөдөр хуралдаж нийтийн тээврийн үйлчилгээний салбарын үйл ажиллагааны санхүүжилтийн журамд нэмэлт өөрчлөлт оруулж түр журам, зардлын тариф батлах асуудлыг хэлэлцэв.

2015 оны 6/22 дугаар тогтоолоор нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам, нийтийн тээврийн машин цагийн зардлын тарифыг батласан байдаг.

Энэ журмаар нийтийн тээврийн үйлчилгээнд орлого, зарлага төвлөрүүлэх, түүнийг хувиарлах, орлогод хяналт тавиж байгаа байгууллагуудын эрх зүйн статус нь ямар байх, нийтийн тээврийн үйлчилгээний ариун цэвэр, цаг ашиглалт, угаалга цэвэрлэгээг хэрхэн хийх зэрэг асуудал нь тодорхойгүй байна гэж үзээд 2018 оны нэг дүгээр сард хотын Ерөнхий менежерийн тушаалаар тухайн журамд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон.

Хуралдааны төгсгөлд төлөөлөгчид түр журмын төсөлд оруулах саналаа бичгээр өгөхөө илэрхийлж, нийслэлийн ИТХ-ын XXIII хуралдаанаар хэлэлцүүлэх зүйтэй гэж үзэв.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих