Спортын од авлигын хэрэгт буруутгагдав

: 116 өдрийн өмнө / 2019-03-26 11:53:48

АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны хуучин од Чак Пэрсон Аубурнийн Их сургуулийн сагсан бөмбөгийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байхдаа 91,500 ам.долларыг хахуульд авсан хэмээн буруутгагджээ.

Холбооны мөрдөх товчооноос их сургууль, коллежуудын сагсан бөмбөгтэй холбоотой авлигын хэргээр хэд хэдэн дасгалжуулагчдыг баривчилсны нэг нь өдгөө 54 настай, ҮСБХ-нд 13 жил од болон гялалзсан Чак байв. Түүнийг санхүүгийн зөвлөхөөс авлига авч, хариуд нь өөрийн нөлөөг ашиглан тоглогчдын мэргэжлийн сагсан бөмбөгийн ертөнц дэх карьерийг “удирддаг” хэмээжээ.

Нью-Йорк хотын өмнөд тойргийн прокурор Жофри Бэрман мэдэгдэлдээ “Чак Пэрсон нь дасгалжуулагчийн албан тушаалын эрх мэдлээ ашиглан хууль бусаар хөрөнгөжсөн, түүнийгээ ч хүлээн зөвшөөрсөн” гэжээ.

Аубурнийн Их сургууль түүнийг ажлаас халж, шүүх хурал нь 6 дугаар сарын 9-нд товлогдсон бол түүний хийсэн хууль бус үйлдэл нь 5 хүртэл жилийн хорих ялтай юм. 

АНУ дахь их сургууль, коллежуудын сагсан бөмбөгийн бизнест жилдээ хэдэн тэрбумаар хэмжигдэх ам.долларын эргэлт үүсдэг бөгөөд дээрхи хэрэг явдалтай холбоотойгоор өөр гурван туслах дасгалжуулагчдыг гэм буруутай гэж үзэж байгаа билээ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих