Томоохон сүлжээ дэлгүүрүүдийн агуулах шалгалтад бүдэрчээ

: 97 өдрийн өмнө / 2019-04-12 15:06:48

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас худалдааны газруудад төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна. Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, үйлчилгээний 1 төвд байрлах “Миний дэлгүүр 112 салбар”, Хан-уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт ухаа 35-01 тоотод байрлах “Монгол кореа стор” ХХК-ийн худалдааны төв, Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 хорооллын эцсийн буудал, Ард Аюушийн ӨЧ-23 тоотод байрлах Скайхапермаркет ХХК-ний ''Е-март” худалдааны төвүүдийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ.

Хяналт шалгалтаар худалдааны газрын агуулах нь эрсдэл үүсэх нөхцлийг бүрдүүлсэн, хүнсний бүтээгдэхүүний дээгүүр бохирын хоолой хамгаалалтгүй тавигдсан, нарны хэт их туяа шууд туссанаар хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горимд өөрчлөлт оруулах нөхцлийг бүрдүүлсэн, шал, хана нь зориулалтын бус, арчиж цэвэрлэхэд хялбар бус, шал нь тоосжилт ихтэй, хүнсий бүтээгдэхүүний ул мөрийн мөрдөн тогтоох бүртгэл хөтөлдөггүй зэрэг зөрчлүүд илэрлээ. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 5.3, 10.25 дугаар зүйлийн 5 дах хэсэг үндэслэн 2 аж ахуйн нэгж, 1 албан тушаалтанд холбогдох арга хэмжээг авлаа.Илэрсэн зөрчлийг арилгуулах улсын ахлах байцаагчийн хугацаатай албан даалгаврыг хүргүүлж ажиллалаа.

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

 

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
94 өдрийн өмнө / 93.4.222.4

ingeed ene xumuus xor iddeg yum baina