Капитал банкийг татан буугдахад хүргэсэн бодит үнэнийг дэлгэж байна

: 73 өдрийн өмнө / 2019-04-12 16:46:51

Капитал банкийг татан буулгах шийдвэр гарсантай холбогдуулан олон нийтийн дунд үнэн, худал нь мэдэгдэхгүй асар их мэдээлэл цацагдах болов. Иймд уншигчдад үнэн бодитой мэдээлэл хүргэх үүднээс тус банкинд чухам юу тохиолдсон талаар олон талт эх сурвалжаас мэдээлэл цуглуулсаны үндсэн дээр банк татан буугдахад хүргэсэн цаад шалтгааны талаар мэдээллийг хүргэж байна.

Капитал банкны нийгэмд гүйцэтгэж байсан үүрэг, роль юу байв

Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжиж эхэлсэн 1990 оны 9-р сарын 15-нд Төв банкны зөвшөөрөл авч “Үйлдвэрийн хувь нийлүүлсэн банк” нэртэйгээр байгуулагдаж байсан анхны арилжааны банк юм. Капитал банк байгуулагдсан цагаасаа нь санхүүгийн зах зээлд өөрийн гэсэн байр суурь, өнгө төрхийг бүрдүүлж бүх аймаг, зарим сум, нийслэлийн дүүрэг, хороодыг хамарсан нийт 79 салбар нэгж, 470 гаруй мэргэжлийн боловсон хүчээрээ дамжуулан 480 гаруй мянган харилцагч аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд банкны бүх төрлийн үйлчилгээг, Төр засгаас олгож буй тэтгэвэр, тэтгэмж, халамжийг иргэдэд хүргэн нийгэм эдийн засагт системийн ач холбогдолтой банкуудын нэг байсан хэмээн эдийн засагчдын зүгээс онцолж байна.  

Тус банк нь  2010 оноос эхлэн жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх, ажлын байр бий болгож, ядуурлыг бууруулахад чиглэсэн гадаад, дотоодын болон төр, засгийн төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Тухайлбал, Жайка Байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай төсөл, Органик Монгол, Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах төсөл, Орон нутгийн иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах цэвэр бохир усны дэд бүтцийг шийдвэрлэх Мерсикор МОН-23 гэх мэт олон төсөл хөтөлбөрийг идэвхитэй хэрэгжүүлж ирсэн байна.

Мөн үүний зэрэгцээ өнгөрсөн хугацаанд 160 мянга орчим хорооны 39 мянган иргэдэд тэтгэвэр, 130 хорооны 240 гаруй мянган иргэдийн халамжийн мөнгийг сар бүр олгох үйлчилгээг үзүүлж байснаас харахад энэ банк татан буугдахаасаа өмнө нийгэмд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж байсныг төвөггүй ойлгож болохоор байна.

Капитал банкийг дампууруулахад нөлөөлсөн дээд удирдлагуудын тушаал гэж юу вэ

Дээр өгүүлсэнчлэн ийнхүү тус банкны үйл ажиллагаа өргөжин тэлж, эрчимтэй хөгжиж байсан 2014-2015 оны үед Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн зарим нэг зүй бус зохисгүй үйлдлийн улмаас тус банкны үйл ажиллагаанд доголдол гарч, өнөөгийн эрсдэл үүсэх нөхцөл бүрдсэн байна.

Тухайлбал:

1. Хөгжлийн Банк 2015 оны 6-12 сар хүртэл 6 сарын хугацаанд Монголбанкнаас өгсөн чиглэлийн дагуу гэх үндэслэлээр 160 орчим тэрбум төгрөгийн хугацаатай мөнгөн хадгаламжаа тус банкнаас хугацаанаас нь өмнө цуцалж, бүрэн татжээ.
 
2. Капитал банк нь ажлын байр ихээр нэмэгдүүлдэг Жижиг, дунд бизнесийг дэмжих үндсэн зорилтынхоо хүрээнд дотоод, гадаадын төсөл хөтөлбөрийг идэвхитэй хэрэгжүүлдэг бөгөөд хэрэгжүүлсэн төслийнхөө тоогоор банкны салбартаа дээгүүрт орж байсан байна. Гэтэл 2015, 2016 оны улс орны эдийн засгийн уналтын үед хамгийн их хямарсан нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид байснаас тус банкны зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүсч эхэлжээ. Түүнчлэн Засгийн газар, Монголбанкны дамжуулан зээлдүүдсэн үнэ тогтворжуулах төслийн хүрээнд олгогдсон 300 гаруй зээлдэгчийн хугацаандаа төлж чадаагүй байсан 130 гаруй тэрбум төгрөгийн зээлийн өрийг Төв банкин дахь тус банкны харилцах данснаас шууд суутган авч байсан нь банкны үйл ажиллагаа хүндрэхэд томоохон нөлөө үзүүлсэн байна.

3. Ийнхүү хэвийн үйл ажиллагаа явуулж байсан банкнаас огцом их хэмжээний эх үүсвэрийг хугацаанаас нь өмнө татуулахаас гадна тухайн үеийн Монголбанкны өмнөх дээд удирдлагууд тушаал гарган банкны зээл олгох, зээлийн хугацаа сунгах, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, баталгаа, батлан даалт гаргах, эх үүсвэр татах зэрэг бүхий л үйл ажиллагааг хязгаарлаж, үндсэндээ банкийг чадваргүйжүүлэх тамирдуулах бодлогыг хэрэгжүүлсэн байна.

4. Монголбанкны өмнөх удирдлагууд хэдийгээр энэхүү тушаалаа “Маш нууц”-ын зэрэглэлтэй гэж гаргасан боловч Төв банкнаас энэхүү мэдээлэл тарснаас үүдэж томоохон зээлдэгч нар зээлээ төлөхөөс зайлсхийж, хадгаламж эзэмшигч нар 190 гаруй тэрбум төгрөгийн хадгаламжийг хугацаанаас нь өмнө Капитал банкнаас татаж, харилцагч нар нь дансаа өөр банк руу шилжүүлэх зэрэг маш их сөрөг үр дагавар, хүндрэл бэрхшээлийг үүсгэх болжээ.
 
Улмаар Монголбанкны шинэ удирдлага 2016 оны 9-р сарын сүүлээр гарсан тушаалын зарим заалтыг өөрчилж банкны үйл ажиллагаанд дөхөм үзүүлсэн байна. Гэсэн хэдий ч 2018 оны 07-р сард ... тоот тушаалаар Капитал банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлүүд болон хураагдсан өмчлөх бус хөрөнгийг үнэ буулгаж худалдах зэрэг бүхий л үйл ажиллагаанд нь хориг тавьж дахин хязгаарлалт хийсэн нь банкны үйл ажиллагааг улам доголдуулжээ. Энэхүү шийдвэр нь тус банкны алдагдлыг нэмэгдүүлж харилцагчдын банкинд итгэх итгэл сулруулж, банкны нэр хүндэд сөргөөр нөлөөлснөөс үүдэн олон эрсдэлүүд нэмж үүсэх нөхцөл бүрдсэн байна.  

Эрсдлийн сангийн мөнгөн дүнг нэмэгдүүлэх Монголбанкны шийдвэр “Капитал”-ыг дампуурал руу түлхжээ

Арилжааны банкуудад хийгдсэн олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд “Активын чанарын үнэлгээний үр дүн”-ээр Капитал банк 2018 оны дундуур хангалттай үнэлгээтэй шалгагдаж эрсдэлийн санг байгуулахаар төлөвлөж байжээ.

Гэтэл 2018 оны есдүгээр сард Монголбанкны Хяналт шалгалтын газраас ээлжит бус гэнэтийн шалгалт оруулж, энэхүү сан байгуулах дүнг 200 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэнээр банкны алдагдлыг өсгөж, тус банкны үйл ажиллагааг доройтуулахад шууд утгаараа нөлөөлжээ.

Капитал банкны зүгээс энэ мэт эрх бүхий дээд байгууллагын төрөл бүрийн шаардлага, шахалтыг даван гарч банкаа хүндрэлээс гаргахын тулд бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж ирсэн боловч тодорхой дэмжлэггүйгээр хүндрэлээс гарч, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад бэрхшээлтэй нөхцөл байдал үүсэн татан буугдахад хүргэсэн бололтой.

Капитал банкны зээлдэгчид зээлсэн мөнгөө төлөхгүй завших боломж байгаа юу?

Капитал банкны харилцагч, хадгаламж эзэмшигчид тэр дундаа 20,0 сая төгрөгөөс доош дүнтэй харилцах, хадгаламж  эзэмшигч нар хадгаламжийн даатгалын корпорациас мөнгөө ямар ч хохиролгүйгээр авах бүрэн боломжтой талаар Монголбанк мэдэгдсэн.

Учир нь Капитал банк хадгаламж эзэмшигчидийхээ мөнгийг даатгуулж байсан учир хуулийн дагуу тус корпорациас нөхүүлэх боломжтой аж. Банкийг татан буулгасан шийдвэрт ч энэ тухай тодорхой заачихсан байгаа тул ийм хэмжээний мөнгөтэй иргэдэд ямар нэгэн саатал, хохирол учрахгүй нь хэмээн ойлгож болох нь.

Харин 20,0 саяас дээш хэмжээний мөнгийг зээлдэгчийн зээлийг төлүүлэхэд зохих хугацаа шаардагдах нь ойлгомжтой. Учир нь зээлдэгч нарын төлөгдөөгүй зээлийн барьцаанд хураагдсан өмчлөх бус хөрөнгө болох үндсэн хөрөнгө борлогдсон орлогоос төлөгдөж эхлэхээс гадна банкны өөрийн үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг борлуулах замаар ээлж дараатайгаар барагдуулах журамтай аж. Банкны зээл хуулийн дагуу заавал төлөгддөг заалттай тул энэ нь хэн нэгэн зальжин этгээдэд завших боломж олгохгүй гэдгийг эдийн засагч хэлж байна. Харин энэ ажиллагаанд хууль хяналтын байгууллагын хүчийг сайтар ашиглаж аль болох богино хугацаанд төлбөрийг барагдуулахад банкны Эрх хүлээн авагчид онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.

Х.Онон
 
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
ЗЭэл
68 өдрийн өмнө / 103.9.90.53

Банкыг бол амархан дампууруулах юмаа. Янагласан байна ш дээ.

Содном
69 өдрийн өмнө / 66.181.176.23

За яахав бас л АН-тай холбоотой хүмүүс энэ банкыг дампууруулсан юм байна. Тэгвэл одоо яагаад МАН-ыхан болон Монгол банкныхан сандралдаад байгаа юм бэ? Капитал банк үнэхээр хувийнх юм бол яагаад монгол банк ЗГ оролцоод байгаа юм бол

Zochoon
69 өдрийн өмнө / 103.57.94.179

Er n Bank dampuurxad tur zasag ix buruutai, eldviin oron suutsnii ipotek enter zarlaj ard tymend saixan xaragdax gej xuvi xymyysiin ajiliig bulaaj avdag. Tegeed darga erx medelten bolon taniluud n banknaas barilga barix jinhen zorilgoor ix xemjeenii zeel avdag, ene zeeliig banknii zaxiraluud dyrmee zurchij xuivaldax zamaar olgodog. Barigdsan barilgaa zarj chadaxgui gatsaand ordog. Yaagaad Bank tanii xadgaluulsan munguur baishin barisan ta munguu banknaas avch chdaxgyi. Neg xynii mungu baga met bolovch olon xyniix mash ix. Zaisan gaar dyyren Ariinboldiin gex Xooson barij duusaagyi barilga daidag geseen. Odoo tom xariltsagch nar xyssen xyseegyi xereggyi baishin avj ersdelee bagasgax argad shiljine. Naad tomchuul chin ene sxemeer mungu ugaaj ashig xiideg shyydee. Urd mongold dampuursan byx banknii tyyx iim!

Зочин
69 өдрийн өмнө / 202.9.43.45

Тэр Ундармаад но их байнаа.Яахаараа бүх хувьцаагаа зарсаны дараа дампуурч байна..Шалгах ёстой эхний хүн нь мөн.Дампуурлыг санаатай зохион байгуулж гэж бодогдоод бна

irgen
69 өдрийн өмнө / 66.181.190.21

Zoljargalaa chi sainaa uzehguiee muu aimhai adgiin schaar min barigdandaa barigdan hogiin novsch min chamaig unheer uzen ydaj bna delhii joohon schuu adgiin schaar min haan ch baisan olohdoo l olno mongolchuud

иргэн
70 өдрийн өмнө / 43.250.126.61

Банкны дампуурал ямар л сайн юм байхав дээ. Дотор нь ажиллаж байгаа олон зуун хүмүүс ажилгүй болдог. Ажилтнууд нь эртхэн ажлаа өгч гараад дараагийн ажлаа бодож байсан нь дээр байдаг шүү

Би
70 өдрийн өмнө / 64.119.23.215

Золжаргал түүний нөхөд буруу гараар авснаа буцааж эздэд нь өгвөл шодрого ёсонл дэндүү нийцнэ!

иргэн
70 өдрийн өмнө / 66.181.161.3

бүхэл бүтэн банк залигаж байдаг яасан цаддаггүй хүүрнүүд вэ

zochin
70 өдрийн өмнө / 64.119.16.36

undarmaa shimnuzuiig horiod hurungii ni huraagaachee yun zahialgat uguulleg ve

Иргэн
70 өдрийн өмнө / 103.212.116.122

Капитал банк огт буруугүй юм байна ш дээ хөөрхий гэж хэлүүлэх гээд байгаа юм уу хаашаа юм бэ??? Төв банк нь ч тэр. Дарга нараасаа эхлээд сайн ажилласан гээд л хэдэн зуун саяар шагнал урамшуулал аваад л байгаа байдаг. Нэг арилжааны банк нь ийм байдалтай болчихсон байхад яагаад арга хэмжээ аваагүй юм бэ??? Авсан шагнал урамшууллаа хүүтэй нь буцаагаад төлөөрэй.

зочин
71 өдрийн өмнө / 66.181.177.135

Золжаргал гэж нэг луйварчин байх юмаа барьж хориочээ.

ойдаа
71 өдрийн өмнө / 103.229.120.129

Золжаргалын уед банк санхуу дампуурч херенгийн биржээр луйвар хийгддэгийг мэдэхгуй бна уу.ХОТШ даатгал гээд банкуудыг яах гэж дампуурууллаа.

Зочин
71 өдрийн өмнө / 202.9.42.21

Унасан бөхөд шалтаг мундахгүй.

irgen
72 өдрийн өмнө / 188.155.76.116

Mongolin tor, mongol bank nileen olon bankiig ingej dampuulaad oorsdoo avdag bizdee,,,,oorsdod ni ashigtai l hiideg bolj taarch baigaa, ene meteer yavbal mongoliin ediin zasag, ayulgui baidald mash ayultai …!!!!

Зочин
72 өдрийн өмнө / 103.229.120.78

Ариунболдоор удирдуулсан банк дампууралгүй яах вэ дээ. Харин ч их тэслээ. Ингээд нэг банк нэртэй мангас далд орж байна ашгүй дээ..

Зочин
72 өдрийн өмнө / 202.9.42.72

Эдийн засагт хөрөнгө оруулдаггүй, үйлдвэр аж ахуй эрхлэгчдээ дэмждэггүй, засгийн мөнгийг хүү багатай хадгалаад засагт нь өндөр хүүтэй зээлдүүлдэг, нэг ёсондоо баялаг бүтээгч буюу тэжээгчээ тэтгэдэггүй улс төр-санхүүгийн бүлэглэлээс бүрдсэн ийм санхүүгийн системтэй орон урагш явах уу? Бүлэглэл хоорондын лайны хөлд ингээд л үрэгдэнэ ш дээ. Хэн хохирох вэ? Иргэд бид! Эрсдэлээ бүрэн даах, өөрийн эх үүсвэртэй гадны банкыг оруулж, санхүүгийн зах зээлд өрсөлдөөн бий болго оо! Энэ хэдэн банк чинь элийрч дууслаа! Монгол банк цэвэр улс төрийн байгууллага болсон. Тэнд ямарч мөнгө-зээлийн бодлого байхгүй! Улсаа дампууруулдаг Төв банкыг үндсээр нь өөрчил!Ашиг сонирхлын зөрчилтэй дарга нарын төлөөний хүмүүсийг зайлуул!

Нийтлэг асуудал!
72 өдрийн өмнө / 202.9.42.72

Ямар ч банкыг энэ мэтээр дампууруулаад байх уу? банк угаасаа харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн дээр л ажилладаг, өөрийн хөрөнгө гэж шальтай юм байхгүй, байсан ч хаанаа ч хүрэхгүй. Улс төр орох ямар аюултайн жишээ энэ! Монголын банкууд бүгд адил. ЗГ-ын хэдэн сангуудын мөнгийг татна, эргүүлээд засагт(бонд ) зээлдүүлнэ, зээл олгох ямарч сонирхолгүй. Засаг мөнгөө татлаа, дампуурна. Гаднын банкыг оруулж ирэхээс нааш энэ байдал арилахгүй! Улс ч хөгжихгүй! Банкууд бүгд эхсдэлтэй! Тэд мөнгө угаадаг, хүүлдэг!

сонин л юм
72 өдрийн өмнө / 66.181.161.112

бараг өөрийн мөнгөгүй улсын мөнгөөр оршин тогтнож байсан банк юм биш үү.эзэн нь юм аа мэдээд буцаагаад авчихаар бяд мөнгөгүй ш дээ цаашид яаж банк хэвээр үлдэх юм гээд л гомдожээ хөөрхий...энэ олон жижиг банкнуудын хэрэг байдаг ч юм уу бодвол бас баахан улсын мөнгө эргэлпүүлж байгаа байх

сонин л юм
72 өдрийн өмнө / 66.181.161.112

бараг өөрийн мөнгөгүй улсын мөнгөөр оршин тогтнож байсан банк юм биш үү.эзэн нь юм аа мэдээд буцаагаад авчихаар бяд мөнгөгүй ш дээ цаашид яаж банк хэвээр үлдэх юм гээд л гомдожээ хөөрхий...энэ олон жижиг банкнуудын хэрэг байдаг ч юм уу бодвол бас баахан улсын мөнгө эргэлпүүлж байгаа байх

Зочин
72 өдрийн өмнө / 150.129.141.151

Мөнгийг нь сонгуульд тараахаар дампууралгүй яах юм. Одоо тэр балай авгай бидний толгой дээр сууж бна гэхээр ой гутаж бна

Хаагий
72 өдрийн өмнө / 109.70.100.24

Капитал банкийг дампууруулсан маш нууц төлөвлөгөө ингээд ил болжээ

Зочин
72 өдрийн өмнө / 199.249.230.100

Ерөөсөө л тодорхой байна шдэ монголбанкины хоёр ерөнхийлөгч л дампууруулжээ.

Зочин
73 өдрийн өмнө / 202.55.188.44

Ямар муухай хүмүүс вэ. Том банкуудын жижиг банкуудаа дарж авах гэсэн ажиллагаа ч мөн болсон байна

doroo boljee
73 өдрийн өмнө / 115.171.244.183

Sanaatai,sanaaguig medehgui yum.Zoljargal gegchiin hiisen aldaan deer Huuk surmag gegchiin mordood unagachihdag baigaa kkk. Huuk bank dampuuruulj zavshij garshsan negen bizdee kkk. Bas buruug busdad tohoj bulzahdaa ch surmag er geseen. Notolgoo ni 60 terbum geh ajilbariig hoorhii muu tuglan nudet Enhboldtoi zeregtsej suuj baigaad hiijitsechiheed ur dun deer odoo tansaglj baigaa uvaigui negen bizdee

doroo boljee
73 өдрийн өмнө / 115.171.244.183

Sanaatai,sanaaguig medehgui yum.Zoljargal gegchiin hiisen aldaan deer Huuk surmag gegchiin mordood unagachihdag baigaa kkk. Huuk bank dampuuruulj zavshij garshsan negen bizdee kkk. Bas buruug busdad tohoj bulzahdaa ch surmag er geseen. Notolgoo ni 60 terbum geh ajilbariig hoorhii muu tuglan nudet Enhboldtoi zeregtsej suuj baigaad hiijitsechiheed ur dun deer odoo tansaglj baigaa uvaigui negen bizdee

Hardah erhtei
73 өдрийн өмнө / 115.171.244.183

Jisheelvel terbumaar ni zeel avsan ehem gushuudiin zeelsen zeel,hugatsaandaa tologdoogui baigaa bolon hugatsaandaa baigaa zeeliin ergen tololtiig odoo haana ogoh ve?Haanahiin hen gagch ni uuseed baigaa ergen tologdoh tolbor tootsoog hiij baragduulah ve?! Ezguiduulj baigaad erh medleeree dalduigaj zuvchuulchih l geed haragdaad baigaa uchir hardaad l baina

aa
73 өдрийн өмнө / 202.21.120.14

Zugeer l manai uls turchid mungu ugaasan asuudalaa kapital-r tseg tavichij baigaan bishuu. ene niitlel tarhi ugaalt baina

Зочин
73 өдрийн өмнө / 192.82.65.168

Капиталыг дампууруулах төлөвлөгөө Золжаргалын үед эхэлж Баяртсайхан цэг тавьжээ гэж. энэ хэдэн луйварчид олон ч банк залгиж байна даа