Амралтад дургүй Япончууд ''үхтлээ'' ажиллаж байна

: 70 өдрийн өмнө / 2019-04-15 10:16:18

Япон улсад 7 хоногт 60 цаг ажиллах нь хэвийн л явдал. Энэхүү хэтрүүлэн ажиллах ''зуршил'' нь дэлхийн хоёрдугаар дайны дараагаас буюу тухайн үеийн Японы ерөнхий сайд асан Шигэрү Ёошидагийн бодлогоос эхлэлтэй. Тэрбээр улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сайжруулах зорилгоор илүү цагийн ажлын хөлсийг нэмэгдүүлжээ. Гэтэл уг явдлаас хэдэн арван жилийн дараа Япончууд хэтрүүлэн ажиллах ''зуршил''-аа орхиж чадахгүй байна. 

Image result for Japanese Workers sleeping street

Ажилтнуудын дунд явуулсан судалгаагаар тэдний дунд зүрхний шигдээс, амиа хорлолтын тоо эрс нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Япончууд жилд нийтдээ 17 өдөр амрах ёстой боловч зөвхөн 6 өдөр байхад л хангалттай хэмээн хариулжээ. 

Image result for Japanese Workers sleeping street

Тэдний амралтад дургүйн шалтгаан:

- ''Миний ажлыг надаас өөр хүн хийж чадахгүй. Бүгд ажиллаж байхад ганцаараа амарч чадахгүй.''

- ''Хүн бүрийн хийдэг ажил, үүрэг даалгавар өөр учир надгүйгээр ажил урагшлахгүй байгааг мэдэрч байна.''

- ''Амралтын уур амьсгал таалагдахгүй байна.''

- Амралтын үеэр хийх ззүйл байхгүй.''

- Миний хийж байсан ажлыг өөр хэн нэгэн дуусгана гэдэг гутамшиг. гэх мэт.

Ажлын байран дээрх аз жаргалын индексийн судалгаа явуулж үзэхэд Япончууд хамгийн аз жаргалгүй ажилчдаар тодорчээ. 

Related image

NLI судалгааны агентлагийн тэргүүн Сайто Тарогийн өгүүлж буйгаар ''Амралтад дургүй, уртасгасан цагаар ажилладаг  ажилчдаа шагнаж урамшуулдаг системийн оронд эцэг эхээ асарч, хувийн амьдрал, ажил хоёроо зааглаж, амарч чаддаг ажилчдыг урамшуулах цаг болсон хэмээн ажээ. 

Image result for Japanese Workers sleeping street

Ажил ч тэр, амралт ч тэр хүний амьдралд тэнцүү чухал. Ажлаасаа хол байж алжаалаа тайлсан цаг ч ажилласан цагаас дутахааргүй үнэтэй. Гэсэн хэдий ч амралтыг ажлаас холдох байх гайт шалтгаан, саад гэж хардаг Япончууд амралтын үнэ цэнийг ойлгохгүй байна. 
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
69 өдрийн өмнө / 202.70.37.34

зуршил болжээ

Уншигч
70 өдрийн өмнө / 92.13.0.236

Өө лай лай.,ингэж амьдраад яанаа

ооү
70 өдрийн өмнө / 103.229.120.249

японы том хотод 3 сар байхдаа ийм юм огт хараагүй амралтаара сайхан зугаалсан хүмүүс бдаг

Зочин
70 өдрийн өмнө / 66.181.161.36

Энэ бол мөхөл. Хүн гэдэг мөн чанар, утга учраа алдаж, оюун ухаант махан робот болсон. Үндсэндээ зомби болсон гэсэн үг

зочин
70 өдрийн өмнө / 202.9.42.241

ямар робот биш дээ. японд өртөг маш өндөр гэж байсан. тиймээс илүү цаг ажиллахгүй бол мөнгөгүй болчих гээд хэцүү байдаг биз.

Иргэн
70 өдрийн өмнө / 202.131.231.2

Монголд ч гэсэн зарим хувийн хэвшлүүд ганцхан бүтэн сайнд амардаг 7 хоногийн 60 цагаар сунаж ажилладаг газрууд байна шдээ,

.
70 өдрийн өмнө / 66.249.82.86

Uucan baishdeeeee...

Zochin
70 өдрийн өмнө / 202.131.243.190

Er ni hevshil bolchihson bish uu. Ajlaa sain hiih, ar geree tejeeh gej 2-3 ajil hiij ajliin mori met zutgedeg yapon erchuud neg bodliin talarhmaar, nogoo bodliin haramsmaar yum.

өөаааа
70 өдрийн өмнө / 202.131.243.190

амралтанд дургүйдээ биш, амьжиргааны өртөг асар өндөр учраас илүү цагаар ажиллахаас өөр арга зам байхгүй, ажиллаж орлого олохгүй бол үхнэ л гэсэн үг

Gongor
70 өдрийн өмнө / 202.131.225.197

Dandaa tasartciim bish uu?