ОБ капитал компанийн захирал Н.Отгонбаярын хүү О.Боргил найз охиныхоо аминд хүрсэн үү?

: 8 өдрийн өмнө / 2019-04-15 10:30:15

Энэ сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн орон сууцны 13 давхрын цонхноос 1997 онд төрсөн 22 настай Ц гэх эмэгтэй унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, 13 давхарын цонхноос эмэгтэй хүн уначихлаа гэх хэргийн дуудлагын дагуу цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн  шөнийн 01.25 цагт хэргийн газарт очин ажиллаж, талийгаачийн цогцсыг шүүх эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.

Албаны бус эх сурвалжийн мэдээлснээр, Талийгаач найз залуу 25 настай Б гэгчтэй тус байранд хамтран амьдардаг байсан бөгөөд тухайн өдөр Ц-г бусадтай хардаж, ширүүн авирлан, улмаар 13 давхрын цонхоор түлхэж, амь насыг нь хохироосон байж болзошгүй гэж мэдээлжээ.

Энэ хэргийн талаар талийгаач охины найз өөрийн цахим хуудастаа, "Цагдаагийн байгуулга миний мэдээллийг устгах ёстой хэрэг илрүүлэлтэнд хүндрэл учруулж байна гэсэн тул би өөрийн постоо устгасан юм. Гэтэл энэ энэ сарын 11-нд хэрэгтэн болох О.Боргилыг батлан даалтаар сулласан байна. Мөн О.Боргилын ар гэр найз нөхөд нь миний найзыг өөрөө амиа хорлох гэж байсан цаашлаад өөрөө амиа хоролсон гэж олон нийтийн сүлжээгээр ташаа ойлголт төрүүлж байна" хэмээн нийтэлжээ.

Тэрээр мөн, "Монголын тор уутны зах зээлийг базсан ОБ капитал компанийн захирал н.Отгонбаярын хүү О.Боргил миний найзыг алсан хэрэгтээ шийтгэл хүлээнэ гэдэгт итгэхгүй байна. Монголын шүүх цагдаагийн байгууллага мөнгөнд идэгдсэн заваан газар үнэнг нуун дарагдуулахаас өмнө бусаддаа шэйр хийж түгээгээрэй. Өмнө нь удаа дараа олон удаа биеэнд нь гар хүрч хүнд гэмтэл учруулж байсан мөн хэрэг үйлдсэн өдөр согтуугаар түүнийг зодож түүнийг минь 13 давхраас түлхэж амь насын хороосон юм. Энэ залуу бол араатан" хэмээн цахим хуудсандаа бичсэн байна.

 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Би
7 өдрийн өмнө / 202.9.42.2

Торон уутанд нь хийгээд шоронд нь илгээ

Зочин
7 өдрийн өмнө / 176.143.119.112

Новшийн алуурчин хэдэн халтар төгрөг байцаагч цагдаадаа өгөөд цэцэг цэврүү шиг охинбг амиа хорлосон гэсэн зохиол бичүүлнэ байхдаа.. Алуурчдыг гишгэх газаргүй болтол нь олон нийтэд мэдээлж ял зэмийг нь эдлүүлэх хэрэгтэй.

Зочин
7 өдрийн өмнө / 66.181.161.118

Ийм араатангуудаас танагтай бгаа дээрээ салаач бүр хүүхдүүдээ тамлуулж амь насыг нь барна Эргүйгээр ал нь загтансан гичийнүүдээ